Нийтлэл 04 сарын 01, 2015

Азийн мобаил сургалтын программын зах зээл цэцэглэн хөгжиж байна

Азийн мобаил сургалтын зах зээл цэцэглэн хөгжиж, 2014 онд 4,5 тэрбум долларын зах зээл болж өргөжлөө.
Цаашид 5 жил тутам дунджаар 11,4 хувиар өсөж, 2019 он гэхэд 7,7 тэрбум долларын зах зээл болохоор байна. Австрали, Бангладеш, Камбож, Хятад, Монгол зэрэг 21 орныг оруулсан зэх зээлийн судалгааг үзвэл 21 орны 14-т нь компьютрээс илүү мобаилын хэрэглээ хэд дахин хурдтай өсөж байна.  21 орны өсөлтийн хурд харилцан адилгүй байгаагаас зарим оронд нь 2019 он гэхэд  мобаил сургалтын программын борлуулалт хоёр дахин нугарч өсөх төлөвтэй байгаад Хятад, Индонез, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос багтаж байна.  

Хятад улс 2014 оны байдлаар АНУ-ын араас мобаил сургалтын программын хоёрдогч том хэрэглэгч боллоо. Мобаил боловсролын програмд хэлний сургалтын, бага насны хүүхдийн, ерөнхий боловсролын, шалгалтын, аргачлал процедурын, физик болон оюун санааны фитнес программууд, насанд хүрэгсдэд зориулсан мэргэжлийн болон эрүүл мэндийн боловсролын программууд багтдаг байна. Интернэт хэрэглэгч нь жил тутам 32 сая хүнээр нэмэгдэж  буй өмнөд хөршийн сургалтын болон тоглоом, анимэйшний зах зээл бидний өмнөх өргөн боломж болон хөгжсөөр байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon