Нийтлэл 04 сарын 01, 2015

Аялалд гарахад бэлэн үү?

Урин цаг ирлээ. Өвөлжин даарч ажил, сургуулиасаа гараад бушуухан шиг л гэрийн зүг алхдаг байсан цаг өнгөрч аяллын улирлууд хаяанд ирлээ. Аялал бол зүгээр л нэг цүнхээ үүрч гараад зүлгэн дээр очоод хэвтчихдэг тийм амар зүйл биш. Мэдээж аялахад сайхан цаг агаар чухал ч бас үүнээс гадна аяллын турш зайлшгүй мэдэж байх хэрэгтэй нэлээн хэдэн чухал зүйлс бий:

 

1. Бэлэг:

Хэрвээ хэн нэгэн дээр зочилж очих бол эсвэл түр хугацаагаар ч болов гэрт нь байрлах болбол заавал бэлэг авч очоорой. Харин тэднээс эргээд хариу нэхэж байгаа юм шиг, эсвэл гэртээ байлгасны хөлс болгож байгаа юм шиг байдлаар бүү өгөөрэй.

2. Музейн ажилчдаас зөвлөгөө аваарай:

 Музейн ажилчдаас үргэлж хаана, ямар үзэсгэлэн гарч байгаа аль нь хамгийн сайн, алинд нь очих хэрэггүй гэх мэтийн асуултуудыг асууж зөвлөмж авч байгаарай.

3. Цүнхээ урдаа барьж явсан нь дээр:

Түрийвчээ хэзээ ч битгий арынхаа халаасанд хийж яваарай. Мөн хажуу талдаа үүрдэг цүнхтэй бол ганц мөрөн дээрээ үүрч явах хэрэггүй. Аяллын үеэр Юмаа хулгайд алдвал танихгүй газар ямар хүнд байдалд орох нь тодорхой.

4. Тэмдэглэл хий:

Аялалд гарахаасаа өмнө ямар ямар газар очиж, хэнтэй уулзмаар байгаа, ямар үзэсгэлэн, тоглолт үзмээр байгаа , хаана очиж байрлах вэ гэх зэрэг мэдээллүүдийг тэмдэглэх хэрэгтэй. Аяллынхаа үед ч гэсэн хөтөч, байрлаж буй газрын нэр, хаанаас хэрэгтэй зүйлсээ худалдаж авах вэ гэх мэтийн олон зүйлсийг  тэмдэглэх нь аяллыг илүү тайван хялбар болгож өгнө.

 

5. Ачаагаа шууд багла:

Ямар нэг зүйл авч явахаар бодож байгаа бол тэр дор нь шууд баглахгүй бол  дараа мартаад аяллын үед гэнэт санавал бас л хэцүү.

6. Цайны ганц хоёр үг:

Очих гэж буй газрынхаа хэлийг мэдэхгүй тохиолдолд ядаж зайлшгүй шаардлагатай хэдэн үгсийг сурах хэрэгтэй.  Жишээ нь: Баярлалаа, Намайг уучлаарай, Энэ гутлаас 37 размер байгаа юу?, Танилцахад таатай байлаа гэх мэт.

7. Идэх юм:

Хаана ч байсан, хаашаа ч явж байсан цүнхэндээ жаахан идэх юм авч яваарай. 

8. Хуурай шампунь:

Аяллын өдрүүдэд үсээ угаах цаг хомсхон гардаг учраас хуурай шампунь хэрэглэх нь хамгийн зөв арга байх болно.

9. Марталт:

Гэртээ ч бай, аяллынхаа үеэр ч бай ямар нэг зүйлээ мартаж л таараа. Паспорт юм уу хамт яваа хүнээ мартчихаагүй л бол энэ бодит үнэнтэй эвлэрэх  хэрэгтэй.

 

10. Элчин сайдынхаа яамтай холбоотой бай:

Очих гэж буй газрынхаа өөрийн орны элчин сайдын яамтай холбоо тогтоон өөрийн аяллын хугацаа болон ерөнхий мэдээллүүдээ өгөх шаардлагатай. Ингэснээр дараа нь аяллын хугацаанд гарч болзошгүй асуудал, эрсдэлээс хамгаалахад туслах болно.

11. Паспорт:

Паспортныхоо хуулбарын нэгийг найзууддаа үлдээж, нөгөөг нь аяллынхаа цүнх рүү хийгээрэй. Эсвэл бүр паспортоо компьютер руу хуулан өөрийнхөө цахим хаяг руу илгээсэн ч болно.

12. 00 цаас:

Дэлхийн олон газар энд тэнд аялж явахад 00 цаас тавьсан газар ховор тааралддаг учраас цүнхэндээ бага зэрэг 00 цаас авч явах зэргээр байнгын бэлтгэлтэй байгаарай. 

 

13. Хилээр гарна гэдэг тоглоом биш:

Хилийн хяналтын ажилчид хэзээ ч тоглоом хийдэггүй гэдгийг сана. 

14. Алдахаас айж байгаа бол гэртээ орхи:

Ямар нэг эд зүйлээ алдахаас (санхүүгийн болон сэтгэл санааны хувьд) айж байгаа тохиолдолд  тэр зүйлээ аялалд авч явах хэрэггүй.

15. Шинэ ба хуучин ном:

Аяллынх замд уншихаар шинэ ном худалдаж авсан бол өөрийнхөө унших дуртай бас нэг номыг хамт авч явахаа мартуузай. Учир нь шинэ авсан ном чинь чамд таалагдахгүй, уйтгартай ч байж мэднэ шүү дээ.

16. Зөвхөн 2 цүнх:

Хэмжээ нь ямар ч бай хоёроос илүү цүнх авч явах хэрэггүй. Замд олон ачаатай явах нь чамайг ядраахаас цаашгүй.

17. Унтана гэдэг маш муу санаа:

Аяллын замд унтахаас илүү дээр хийх юм байхгүй эсвэл хэт их ядарсан тохиолдолд л унтаж болно. Ер нь бол аялж явж байхдаа унтах нь утгагүй бөгөөд үүнийхээ оронд аяллын замд биш гэртээ орон дотроо унтсан нь хавьгүй дээр.

18. Хамгийн чухал нь:

Хэзээ ч чухал, үнэ цэнэтэй зүйлсээ машинд орхиж явах хэрэггүй. Хэр найдвартай хамгаалалттай бас хотын хамгийн аюулгүй хэсэгт машинаа тавьсан байх нь хамаагүй машинд үнэтэй зүйлээ орхиж явах нь маш том эрсдэлтэй. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon