Нийтлэл 04 сарын 01, 2015

Азийн шинэ банк Пакс-Американаг халах шинэ аюул

Дэлхийн 2-р дайн дуусаны дараагаас АНУ дэлхийн дэг журмыг голлон удирдаж буй Пакс-Американа эрин.  Энэ эринийг Ази тивийн хөгжил дуусгана гэгдсэн 21-р зуун гараад 15 жил өнгөрч, үнэхээр ч Ази тив эдийн засаг, технологийн энгүй хөгжлийг үзүүлж, дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг эзлэх болж ирлээ.

Дэлхийн дэг журмыг хэн засаглах вэ? Энэ асуулт хэний валют хамгийн их хэрэглэгдэх вэ?  гэдэг асуулттай салшгүй холбоотой. АНУ-ын хувьд Бреттон Вүүдсийн дэглэмийн цэргүүд гэгдэх Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, Азийн Хөгжлийн Банкаар дамжуулан дэлхий даяар доллар эргэх системийг бүтээж ирсэн. Ойрын үед олон улсын мэдээний томхон трэндийн нэгд орж буй AIIB буюу Азийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын банк(АДБХОБ) энэ системийг сөрөх азийн санхүүгийн институц болно гэгдэж байна.

АНУ-ын үнэнч анд Япон болон АНУ-аас бусад ихэнх том хүчнүүдийг багтаасан 46 орныг харвал Хятад улс  АНУ-ын томхон түншүүдийг санхүүгийн хамтрагчаар талдаа татаж,  чадварлаг маневр хийлээ. АДБХОБ нь Азийн тээвэр, харилцаа холбоо, эрчим хүчний салбарын хөгжлийг  санхүүжүүлэх агаад хэдэн триллион доллартай тэнцэх зээлийн чадамж бүрдүүлж чадахаар том гишүүдийг нэгтгээд байна. 2010 онд Азийн Хөгжлийн Банк азийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 8 триллион долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж мэдэгдэж байсан бол Ази тив үүнийг өөрийн хөрөнгөөр болгох ажлаа эхлүүллээ.

 Бэлтгэл ажил бүр 2002 онд ОХУ, БНХАУ хоёр Шанхайн хамтын нэгдэл гээчийг байгуулснээс эхэлсэн гэж харагдаж байна. Шанхайн нэгдэл бол дэлхийн хүн амын 35 хувь, байгалийн баялаг, үйлдвэрлэлийн чадамжийн томхон хувийг агуулсан нэгдэл. Улмаар 2013 оны 10-р сард Ши Жиньпин дарга Лондонгоос мэргэжилтэн урьж, юан суурьтай олон улсын санхүүгийн институц байгуулахад зөвлөгөө авчээ. Лондон анх удаагаа юанын бонд хэвлэж, зааж өгсөн системээ дэмжлээ.

2014 онд Хятад Энэтхэгийг хамтрагчаар урьж, банкны өөрийн хөрөнгийг 50-аас 100 тэрбум доллар болгоход уриалжээ.  2014 оны 10-р сарын 24-нд болсон санамж бичигт гарын үсэг зурах ёслолд манай орныг багтаасан 21 орон оролцов. Обама болон АНУ-ы төрийн албан тушаалтан Их Британийн идэвхитэй оролцоог шүүмжилж,

“Өсөн нэмэгдэж буй Хятадын хүчинд үргэлж дулдуйдах нь зөв шийдэл биш”

гэж ил тод дургүйцлээ илэрхийлснээс АНУ энэ банкыг томхон өрсөлдөгчөө гэж харж байгааг мэдэж болно. АДБХОБ-ны хувьд өрсөлдөхөөс илүү хуучин санхүүгийн системтэй харилцан нөхөж ажиллана гэж мэдэгдэж байгаа нь шинэ дээрээ даруу загнаж, ёсыг сахиж байгаа хэрэг болов уу. Голдман Сакс зэрэг байгууллагуудын шинжээчдийн үзэж байгаагаар АДБХОБ бол зөвхөн эхлэл агаад азийн санхүүд Хятадын тоглох орон зай хангалттай байгаа аж. Одоо ийм олон орон эгнээндээ нэгтгэсэн глобал санхүүгийн институцийн хувьд менежмент зохион байгуулалтыг амжилттай хийж улмаар хамгийн өгөөжтэй төслүүдэд найдвартай зээл олгож чадах эсэх нь цаашид Бреттон Вүүдстэй эгнэх хэмжээний хүч болох эсэхийг шийднэ. Өнгөрсөн онд дэлхийн хамгийн том эдийн засаг болсон Хятад. Санхүүгийн талбарт орон зайгаа бэхэлвэл Пакс-Синика буюу дэлхийн дэг журам дахь Хятадын манлайлал 2000 жилийн дараа дахин тогтож мэдэх юм.

 

Гишүүн орнуудын нэгдсэн дараалал, хугацаагаар:

 

Сэтгэгдэл бичих

arrow icon