“Бурхан Халдун хэмээх халдашгүй хайрханд халдаж авирч явсан хятадуудыг үндсэрхэг бүлгийнхэн барьж аван зодоод хөөж явууллаа” гэх мэдээлэл сүүлийн хэд хоног соошил медиагаар түгж, хөөрүү заримынх нь сэтгэлийг хөөргөн болсон үйл явдлыг улам дэвэргэсэн пост, сэтгэгдэл нийтэлсэн. Түүгээр ч зогсохгүй ил далдаар бослого хөдөлгөөнд уриалан дуудаж буй.
Шархан дээр давс үрэв гэгчээр Монголчуудын Хятад улстай харилцаж байсан түүхийн дурсамжуудыг ашигласан, хэт дэвэргэсэн үйлдлүүд үндсэрхэг үзэл нэрийн дор гаарч, энд тэнд хятадуудыг зодож дарамталснаа, шантаажилсанаа гайхуулагч муу эрсийн шуугиан
аар улам дэврэх, сэдрэх аюултай.
Национализм буюу үндсэрхэх үзэл аль ч үндэстэнд их бага хэмжээгээр бий. Гэхдээ үүнийгээ илэрхийлж гаргах чадал буюу араа дааж яайжигнах чадал бүгдэд нь байхгүй. Дэлхийн улс төрийн тавцанд тоглолт хийж буй том гүрнүүдэд л геополитик, үндсэрхэх үзэл байж болохоос хөгжиж буй манайх шиг улс оронд зохих эд биш. Угаасаа тийм бяр чадал ч байхгүй. Аль өнгөрсөн 13-р зуунаараа сэтгэн Чингисийн Монгол гэж цээжээ дэлдэж, Монголд ирсэн гадаад иргэдийг дарамтлавал тэдний эрхийг хамгаалдаг улс нь бий
гэдгийг мартаж болохгүй. Дайнд хөөрсөн муу эрсийн үүсгэсэн шуугианы горыг улс орон амсах ёсгүй. Соошил ертөнцөөр нэг тарсан энэхүү дуулианы хэрэг учгийг тодруулахын тулд талуудын байр суурийг нэгтгэн хүргэж байна.
“Босоо хөх монгол” хедөлгеөний гишүүд дэмжигчид болон Улсын харцага бөх Г.Ганхуяг, гитарчин Д.Өлзий-Орших нар өнгөрсөн амралтын өдөр Бурхан халдун ууланд явж байхдаа тэнд аялж явсан БНХАУ-ын иргэн хэсэг Өвөр Монголчуудыг сүрдүүлсэн видео бичлэг соошил ертөнцөөр тарсан билээ. Энэ тухайгаа Улсын харцага Г.Ганхуяг, гитарчин Д.Өлзий-Орших нар өөрсдийн facebook page-дээ бичсэн нь олон нийтэд тарж, ихээхэн шүүмжлэл дагууллаа.
Уг хэргийг Босоо Монголынхон хийсэн гэсэн олон нийтийн ойлголтыг няцааж уг бүлгэмийн гишүүн ийнхүү бичжээ.
Үүний хажуугаар муу эр дайнд хөөрнө гэгчээр бусад иргэд уг явдлыг дэвэргэн бичсээр байгаа аж.
Уг хэргийг дэврээж галыг нь сэвж суусан олны танил хүмүүс ч цөөнгүй байна.
Уг асуудалд зарим хүмүүс шүүмжлэлтэй хандсан. Ер нь
үндэсний үзэл, үндсэрхэг үзэл 2 ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй.
Дайны хажуугаар дажин гэгчээр зарим нэг нотлогдоогүй үйл явдал залгуулан өрнөж эхэлсэн.
Ингэж асуудлыг дэвэргэж үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл олон нийтэд тараасан тохиолдолд хуулийн ямар хариуцлага тооцдог вэ
. Албан тушаалтны нэр хүндэд соошил медиагаар халдсан гээд барьж хорьсон тохиолдол байгаа. Гэтэл нийгмийг тэр чигээр нь хамруулах, үймүүлэх зорилготой санаатай болон санаандгүй, саваагүй үйлдлүүдийн үнэн худлыг тогтоогоод хариуцлага тооцох эзэн байна уу?
Дээр өгүүлсэн иргэн Алдарын хэлснээр нээрээ л дэлхийн Монгол, бидний ахан дүүс гэж элгэмсдэг хирнээ ирэхээр нь зодоод хөөгөөд явуулаад байх уу. Хэрвээ түүхийн улбаагаа ярьж бахдаж байгаа бол тэр цаг үед бидний ахан дүүс байсан тэдгээр ястнуудаа алгаа тосоод угтдаггүй юм гэхэд ад үзэж элдвээр авирлах нь буруу. Зохион байгуулалттай мэт нийгмийн сэтгэлзүйг үймүүлсэн үйл явдлыг зохион өдөөгч болсон муу эрсүүдэд эрүүний шөл уулгах нь харин зөв. Үндэсний үзэл гэж хий дэмий цээжээ дэлдэж байхаар Бурхан Халдуныхаа хогийг цэвэрлэн, бодитой хөдлөх нь жинхэнэ эх оронч үзэл юм.
Сэтгэгдэл бичих