Дэлхий гэдэг 7,1 тэрбум хүнтэй гэр бүл, үүний 3,3 тэрбум нь хөдөлмөрийн чадвартай хүн байдгаас 9% нь тодорхой шалтгааны улмаас ажил хийдэггүй. Ийнхүүхөдөлмөр эрхэлдэг 3 тэрбум хүн нь үлдсэн 4,1 тэрбум хүнээ тэжээдэг гэсэн үг
. Хувиар авч үзвэл 42% нь ажил хийж байгаа ба гэр бүлийн нийт гишүүдийн 40%д нь өрхийн нийт орлогынхоо 5% нь л хүртээлтэй байдаг. Энэхүү ядууралтай 40%-н тодорхой хувь нь мэдээж ажил хийдэг 42%даа багтана. Энэ нь эдийн засгийн тэнцвэргүй байдлаас үүдэлтэй. Хэрвээ энэхүү систем бүрдээгүй бол хар ажил хийх хүн олдохгүй байх байсныг онцлох нь зүйтэй.
Дэлхийн долоон гайхамшиг гэж нэрлэгдэх суут бүтээлүүдийн нэг болох Гизагийн пирамидийг МЭӨ 2560 онд барьж байгуулсан гэдэг. Шинжээчдийн таамаглаж буйгаар 10 мянган ажилчин зүтгэсэн байгаа юм. Ажилчин гэхээсээ илүүтэйгээр боолууд гэдэг нь ойлгомжтой. Тухайн үед эрх мэдэл, хэргэм зэргийн хувьд асар том ялгаа байсан нь 3800 жил дэлхийн хамгийн өндөрт тооцогдсон барилгыг босгоход голлох үүргийг гүйцэтгэсэн ажээ. Тэгвэл өнөө цагт ч мөн адил томоохон бүтээн байгуулалт явагдахын тулд зайлшгүй шаардлагатай урьтач нөхцөл нь эдийн засгийн хэт ялгаатай байдал юм. Үүний баталгаа болж социалист нийгэм капиталст нийгмийн өмнө өвдөг сөхөрсөн түүхтэй.
Харин энэхүү анги, давхрагыг тодорхой тэнцвэрт барих ёстой байдаг юм байна. Гэтэл бид төдийлөн анзаарахгүй байсаар эсвэл зарим бодлогоор энэхүү эдийн засгийн анги, давхрагын ялгаа туйлдаа хүрж, эцэстээ орчин цагийн боолчлолд хүргэж байна. Угтаа 1688 онд боолчлолыг эсэргүүцэж үг дугарч, өдгөө ихэнх оронд боолчлолыг хуулиар хориглосон ч өнөөдөр хүртэл боолчлол байсаар л байна.
Албан ёсоор дэлхийд нийт 30 сая хүн боолчлолд буй
г 2013 оны Глобал боолчлолын индексийн тайланд дурдсан. Дэлхийн нийт хүн амтай харьцуулахад энэ нь түүхэнд байсан хамгийн бага хувь. Гэхдээ 30 сая хүчээр боол болсон хүмүүсээс гадна, эдийн засгийн хүнд байдлаас улбаалан харь оронд хууль бусаар цагаачлан хар ажил хийж байгаа хүн маш олон байгаа. Эдгээр хүмүүс хэдий өөрсдийн хүслээр ийнхүү ажил хөдөлмөр эрхэлж байгаа ч улс үндэстэнгүүдийн эдийн засгийн хэт ялгаатай байдлаас улбаалан хүслээр боол болж буй хэрэг. Үүнийг хувийн зүгээс улс үндэстэн хооронд бий болсон эдийн засгийн боолчлол хэмээн нэрлэж байгаа юм.
Үүнийг таг эсэргүүцээд суугаад байж болохгүй. Учир нь социалист нийгмийн төсөөлдөг шиг бүгд ижил хөрөнгөтэй, ижил зиндаатай байвал хэн +50°С халуунд байшин барьж, хэн хүнд үйлдвэрт эрүүл мэндээрээ хохирон байж ажиллах билээ гэсэн асуулт урган гарч ирнэ. Иймд хүний нийгэмд эдийн засгийн боолчлол зайлшгүй байх ёстой болж таарч байгаа юм. Угаасаа хүчтэй нь (тодорхой хувь азны асуудал яригдах л байх) хүчгүйгээ гэдэг араатны ертөнцийн хууль бидэнд ч бас үйлчилдэг байх.
Дэлхийн хамгийн баян улс болох Катарын тухай мэдэхгүй хүн гэж байхгүй. Тус улс нь Азийн томоохон үйлдвэрлэгч орнууд руу их хэмжээгээр нефть экспортлодог. Нийт 2.1 сая иргэнтэйгээс 20 хувь нь тэрбумтан гэгдэх албан бус мэдээлэл байдаг байна. Катарын хувийн секторт ажиллаж буй нийт ажиллах хүчний 94% нь гадаадаас ирсэн, чухамдаа Азиас ирсэн хар ажилчид байдаг. Тэдгээр ажилчид нь тусгайлсан газар амьдрах ба ихдээ 5 жил ажиллаад эх орондоо буцдаг. Учир нь голдуу ардаа эхнэр хүүхэдтэй хүмүүс буюу өрхийн эдийн засгийн байдлаа өөд нь татахаар явсан байдаг. Мэдээж +50°С халуунд, ажлын байрны ердийн шаардлагуудыг хангаагүй байдаг. Тэнд аюулгүй байдал болон эрүүл мэндийн тухай ярих ч хэрэггүй. Үүнтэй яг манай улсад хэдэн жилийн өмнө тохиож байсан нь Өмнөд Солонгос руу явж байсан явдал юм. Боолчлол руу дөхөж байсан нь үнэн.
Аз болоход Монголын уул уурхайн ордууд ашиглалтанд орж тэр гадаад орныг зорих хандлага харьцангуй багассан. Гэтэл сүүлийн үед маш олон компаниуд орон тооны цомхотгол хийж эхэллээ. Эдийн засгийн байдал маань ч тийм ч таатай биш байна. Ам.доллар жилийн дотор 30-40 хувиар өсөж, нүүрсний үнэ олон улсын захад буурчихсан, мөн гадаад хөрөнгө оруулагчид дайжих болсон. Энэ нь эргээд л нөгөө эдийн засгийн боолчлол руу түлхэн оруулах бодитой эрсдэл бий болгож байна. Хэдий ядуу улсын иргэн, өөр улсад очиж хар ажил хийх нь зайлшгүй гэж өмнө нь дурдсан боловч Монгол тийм хувь тавилантай байх албагүй юм. Яаралтай Монголын эдийн засгийг тодорхой түвшинд хүргэхгүй бол тун удахгүй өндөр хөгжилтэй орон руу чиглэсэн боолчлолын цуваанд жагсах вий дээ.
Сэтгэгдэл бичих