“Ядуу улсууд байгалийн арвин баялаггүйгээс ядуу байдаг юм биш. Үр дүнтэй улс төрийн институт байхгүйгээс тэр.” Франсис Фукуяма, улс төрийн тогтолцоо, 1-р боть (2009)
Улс төрийг оролдоогүй байсан ч улс төр биднээр оролддог. Улс төрийн эдийн засаг судлал ажиллах шинэ арга замыг нээн илрүүлэх, сайн үр дүн авчрахад хувь нэмэр оруулдаг. Гэвч ихэнх хүмүүс Хөгжлийн банк, Тусламжийн агентлаг дан ганцаар дүгнэлт хийж, улс төрийг дүгнэж болохгүй гэж үздэг. Учир нь тэд улс төрийн эдийн засаг судлалын талаар буруу ойлголттой байдаг бөгөөд тэдгээрийг сийрүүлэн хүргэв:
Үлгэр 1: Боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц гэх мэт үндсэн салбарууд улс төрөөс гадуур. Харин "улс төрийн шинжтэй" буюу сонгуулийн эргэн тойрны, хүний эрхийн асуудал улс төрийн хүрээнд болдог.
Үнэндээ бол: Улс төрөөс ангид зүйл гэж байдаггүй
. Бүх л зүйл ялагч ба ялагдагчийг төрүүлж, улс төрийн элитүүд, хүнд сурталтнууд эсвэл нийгмийг бүхэлд нь сорьж байдаг. Тиймээс альваа зүйлийн давуу болон эрсдэлтэй талыг ойлгох нь чухал.
Үлгэр 2: Улс төрийн эдийн засаг шинэ зам, шийдлээс илүү бэрхшээл, асуудлуудаас бүрдсэн “бүрхэг шинжлэх ухаан” юм.
Үнэндээ бол: Улс төрийн эдийн засгийг судалж буйгийн нэг шалтгаан бол эрсдэлийг тодорхойлон, бууруулж, шийдлийг олох явдал. Ингэснээр бүтэлгүйтэх магадлалтай зүйлд хөрөнгө оруулахгүй байх, хүсээгүй зөрчил, мөргөлдөөнийг бэхжүүлэх, хор хохирол учруулахаас зайлсийхэд тусалдаг.
Үлгэр 3: Үндсэн мэдлэг, мэргэшлийн ач холбогдлыг улс төр бууруулдаг.
Үнэндээ бол: Улс төрийн эдийн засаг бусад салбаруудтай тогтмол харилцаатай байдаг. Хөгжилд нөлөөлөхүйц байхын тулд улс төрийн эдийн засаг судлал шинэчлэл, хөгжлийн талаарх үндсэн мэдлэг сайтай байх ёстой.
Үлгэр 4: Бодит үнэний стандарт бусад шинжлэх ухааныг бодвол улс төрийн эдийн засагт доогуур түвшинд байдаг.
Үнэндээ бол: Асуудал, шинэчлэл хийх боломжийг судлахын тулд дээд зэргийн арга техник, стандарттай байх ёстой. Чанарын жишиг тогтоож, илүү системтэй арга зүй хэрэгтэй ч улс төрийн эдийн засаг дээд зэргийн тансаг урлаг биш
гэдгийг ойлгох хэрэгтэй.
Үлгэр 5: Олон нийт улс төрийн эдийн засгийг бидний асуудал гэхээс илүү тэдний асуудал гэж хардаг.
Үнэндээ бол: Өнөөг хүртэл улс төрийн эдийн засаг судлалыг бусад улс орныг ойлгоход ашигласаар ирсэн. Гэхдээ бид өөрсдийн хүнд суртлын шалтгаан, улс төр, удирдлагын асуудлыг ойлгох нь чухал. Хуучны асуудлаас илүү дэвшилтэт нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэчлэлийг хайж олоход үүнийг ашиглах нь зөв.
Ер нь яагаад бид баримт, туршилтаар нотлогдоогүй таамаглалд итгэж улс төрөөс зугтаах ёстой гэж !?
Сэтгэгдэл бичих