Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 21 цагаас олон нийтэд хандаж үг хэллээ. Түүний илтгэлд олон төрлийн бодлого, ажил дурдагдсанаас зарим гол хэсгийн түүвэрлэн сэтгэгдэл зүүв:
- Оюутолгойн далд уурхайн ажил эхлэх болсон гэж мэдэгджээ. 5,4 тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалтын 4,2-ыг 14 банк оруулах болсон байна. Олон улсын банкнуудын хувьд урднаас яригдаж байсан ажил. Ямар нөхцлөөр гэдгийг тодорхой дурдаагүй байна.
- 1072 хувьцаанд энэ ондоо 100 мянган төгрөг, нийт 180 тэрбумыг өгөх боломжтой гэв. Алдаанаасаа суралцдаггүй,
ахисан түвшний популизм, ард түмнийг бэлэн мөнгөний сургаар хахуульдаж аргадах улс төр арилах болоогүй ажээ
. ЭТТ хувьцааг Эрдэнэс Монголын хувьцаанд хөрвүүлэх гэдэг нь арай дээр сонсогдох чТавантолгойн хувьцааг мундрыг нь хутгаж байгаад Оюутолгой, Эрдэнэтэд нялзааж байгаагаас өөрцгүй
.
- Иргэд маш анхааралтай хянаж байх ёстой сэдэв нэгийг дурдсан байна: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Дор бүрнээ ноён зантай, отог омгоороо дайтаж ирсэн түүх уламжлалтай орны үр сад, дор бүрнээ эрх мэдлээ нэмэгдүүлэх сонирхолтой талууд улс орны үндсэн луужин Үндсэн хуулийн мундрыг хутгахгүй гэх газаргүй. Нам, намуудын санхүүжилт, сонгуулийн хууль шинэчлэгдэх нь,
2016 оноос хэн биднийг удирдах вэ-г шийдэх хуулиуд гэсэн үг
. Мөн татварын тухай 10 гаран багц хууль өргөн барьсан гэлээ. Дэмбэрэл гишүүний хэлснээр эрүүжсэн татварын орчин нь эрүүлжих эсэхийг анхааралтай ажиглацгаая. Казино, морин тойруулгын уралдаан бооцооны хуулиудыг яаралтай батална гэжээ, ер нь хуулийг батласан хойно нь л үнэмшье.
- Уул уурхай ашиглах зөвшөөрлийг орон нутагт даатгана гэжээ. Популизм гэж үг хэдэнтээ хэлж шүүмжилсэн байгаа ч
егөөтэй нь үүнээс цааш түүнээс нааш сонгодог популизм байхгүй
. Нутгийн иргэд блокдоод байгаа юм бол 30 хувиар нь хахууль өгөөд, ядаж 70 хувьтайгаа салъя маягийн тактик аж.Уул усандаа хайртай монголчуудын идеологийг ерөнхийдөө доромжлов.
- Ноён уул хөндөгдөхгүй,
Гацууртын ордыг ашиглах болно гэж харин кабинетийн тэргүүн хүн шиг дуугарчээ. Браво!
- Эрчим хүч, үнэ чөлөөлөх тухай хэлсэн үгээс нь нэг зүйл ойлгогдлоо: 7-р сарын 1-нээс тогны үнэ нэмэгдэх нь. Орлого бага иргэд, үйлдвэрлэлийн өртөгт шоок өгөх суурь үнийн өөрчлөлт явагдах нь, харин 150 квт хүртэлх хэрэглээг хуучин тарифаар тооцох гэж уян хатан зохицуулалт хийх гэж байгаа нь ончтой санагдав. Буудайн үнийг бирж, зах зээлийн үнийн зарчимд оруулна гэдгээс ямар систем төлөвлөж байгаа нь сайн ухагдаагүй ч буудайн хувьд үнэ чөлөөлөх цаг болсон. Бензиний үнэ буурах боломж үүссэн ч үнэ чөлөөлөхгүй, татвар болгож байгаад цалин нэмнэ гэжээ. Угтаа бензиний үнийг ч бодит болгож, үйлдвэрлэл бизнесийн өртөг буурч, инфляц саармагжиж, ашиг нэмэгдэж, хувийн сектор үүнээс цалин, хөрөнгө оруулалт, татварт, төр нь татвараасаа цалингаа тавих нь илүү жам ёсны. Гэхдээ
шийдлийн Засгийн газар шийдсэн, аюухаас биширхээс өөр замгүй.
- 5-р цахилгаан станцын төслийн оролцогчдыг “заналхийлж” байгаад 7 сард эхлүүлэх ам авчээ. 7-р сараас гэсэн ч концессийн гэрээний санхүүжилтийн боломжийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Эгийн гол гэх мэт 6-7 станцын тухай романтик мэдэгдэл хийж. Хамгийн том Эгийн УЦС-ын талаар манайхаас цуврал нийтлэл, маргаан өрнөж, тоо баримт өгөх авахдаа тулсан ч одоогоор аваагүй байгаа.
-
Энэ жил барина гэж мэдэгдсэн ТТ-Гашуун сухайт чиглэлийн 267 км-ын төмөр зам учиртай таван толгойн зодооны бай болж буйг сая мэдээлсэн. Эрдэнэт-Овоот чиглэлийн 570 км төмөр замын бүтээн байгуулалтын талаар trends.mn дараа тусгайлан мэдээ хүргэх болно. Таван толгойн төслийн хэлэлцээрээр хоёр тал үндсэн зарчмын шийдлүүдэд хүрсэн, дараагийн засгийн газрын ээлжилт хурлаар батална гэжээ. Төмөр замд оруулсан 300 сая доллараа буцааж авах нөхцөлтэйгөөр төмөр замын ажил, ашиглалтыг дор хаяж 30 жилээр консорциумд өгсөн бололтой.
- “Шинэ Яармаг 4000”, түрээсийн орон сууц хөтөлбөр энэ тэр гэхийг бодоход
барилгын салбарт төрөөс мөнгө хийгээд, урамшуулаад, үнэ завхруулаад байдаг зангаа тавихгүй нь.
Барилгын компаниуд үгүй мөн нөлөөтэй юм.Аж ахуйн нэгжүүд хүчирхэг, ажилчид нь орлоготой, чадамжаараа худалдан авалтаа хийдэг энгийн модел алсарсаар
алсарсаар. Харин тэтгэврийн нэрийн данс, 8%-ийн моргейж холбоно гээд юу ярив? 2008 онысаб-праим хямралын нэг өөр хувилбарыг Монголд туршиж байж одоогоор ямар ч хөрөнгөгүй тэтгэврийн данстай холиод бантан хийх гэж байгаа мэт
аюумшигтай сонсогдоно. Үнэхээр сайхан систем сэдэж, хийвэл мэдээж сайхан... зааадда худлаа даа.Ипотекийн шарыг тайлах бантан хийх гээд зутан болж мэдэх юм.
- Хөрөнгийн биржийг Лондонгийн хөрөнгийн биржийн удирдлага зохион байгуулалтаар шинэчлэх, МИАТ компанийг дотоод гадаадын холбогдох байгууллагуудтай хамтран шинэчлэн зохион байгуулах, Иргэний нисэхийг бүтэц зохион байгуулалтын шинэ хэлбэрт оруулах, төрийн өмчийн компаниудыг Сингапурын Темасек маягийн загвараар хөгжүүлэх зэрэг уриалгын чанартай ч асар нарийн чимхлүүр процедур шаардлагтай олон ажил дурдсан байна, хэрэгжих боломжийг үнэлэх байтугай таамаглахын тулд мэдээллүүд хэрэгтэй.
- Сайхан мэдээнүүд: Нүүрснээс хий, шингэн түлш гаргах том төслийн хөрөнгө оруулагч шийдэгдсэн, хийн үйлдвэр, хогны хоёр үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх болсон. Илүү тодорхой мэдээллүүд удахгүй гарах байх. Хамгийн чихэнд чимэгтэй нэг бодлого дурдагдсан нь экспортод чиглэсэн аж үйлдвэрийн дэмжлэг. 4,5-р сар тун тулгуу сонсогдоно. Ерөнхий сайд маань байгаад ч
капиталистууд олон улсын хэл дээр бичигдсэн, нягт тооцоологдсон бизнес төсөлд л чих сунгахыг анхаараасай.
- Өнөөдрийн хэлсэн үгнээс хамгийн уур хүрмээр хачин хэсэг:
Засгаас 200 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлбэл Holiday Inn, Radisson зэрэг дэлхийн 5 том сүлжээний буудлууд энэ жилдээ Улаанбаатарт ашиглалтад ороход бэлэн байна.
Ингэх юм бол харин юу юуны туханд хүрэлгүй засаг огцор гээд орилдог бүлэгт нэгдмээр ч болох шиг
. Улаанбаатарт одоогийн байдлаар ч high-end зочид буудлын дүүргэлт 40 хувь хүрч байна уу үгүй юу. Holiday Inn бол ахисан шатны бранд Intercontinental нь ороогүй газар нэвтэрдэггүй. За энэ ч яахав, зочид буудлууд төртэй төргүй Best Western, Ramada, Shangri-la, Kempinski... орж ирээд, коммишн орлогоо аваад, баригдаад, ажиллаад байж байна. Сайхан сэндвич харуулж байгаад дунд нь нэг муухан өгөрций хавчуулж байгаа аятай, ерөнхий ажлууд дурдаж явснаа энд ирээд 200 гэдэг тод тоо гарах .Хоёрын хоёр зуун тэрбумаас “шахаааааа....” гэхээс өөр цуурай сонсогдохгүй байна, больё больё.
Эцэст нь нийгмийг эерэг хандлагад уриалсан байна. 100% дэмжиж байна. Шинэ оддыг шинэ хандлагаар төрүүлэх үйлсэд trends.mn редакц ч хүчин зүтгэх болно. Саадгүй хөгжил гэж юу байхав, саадыг давж, хэлсэндээ хийцгээж, Монголоо хөгжүүлцгээе
. Тэгээд гоё Чингис хааны талбай дээрэх шоундаа нэгдэж, цэнгэн хөгжилдөцгөөе
.
Сэтгэгдэл бичих