Нийтлэл 04 сарын 06, 2015

Токиогийн Их Сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдлаа

 Токиогийн Их Сургууль төгсөгч Монголчуудын холбооны нээлтийн үйл ажиллагаа өнгөрөгч Бямба гарагт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд  Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин
сайд Шимизү Такэнори, Хаан банкны гүйцэтгэх захирал Като Норихико зэрэг Токиогийн Их Сургуулийг төгссөн хүндэт зочдоос гадна  Монгол дахь Японы аж үйлдвэрийн танхимын  тэргүүн Ёшино, Монгол дахь Япончуудын нийгэмлэгийн тэргүүн Фүжимото, Японд төгсөгч Монгол оюутнуудын холбооны гүйцэтгэх захирал Б. Насанбилэг болон бусад зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, холбооны цаашдын ажилд амжилт хүсээд, улам бүр гүнзгийрэн хөгжиж буй хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж ажиллахыг хүслээ.
Мөн Токиогийн Их Сургуулийн ерөнхийлөгчөөс баяр хүргэж, хүндэтгэлийн захидал ирүүлжээ.

 

Холбооны зорилго нь төгсөгчид хоорондын холбоо, хамтын ажиллагаа, улмаар нийгмийн хөгжилд  хувь оруулахад байх болно. Холбооны ерөнхийлөгч,  Ёкозуна Нэт ХХК захирал Ж.Лхагвасүрэн

 

 

Токиогийн их сургууль нь 1877 онд байгуулагдсан,  Азид  1, Дэлхийд 14-р байрт эрэмблэгддэг, арвин түүхтэй дэлхийн топ их сургуулийн нэг  бөгөөд засгийн газрын тэтгэлэгт олон улсын оюутнууд дунд нэг мэргэжлээр нэг л хуваарь ирдэг. 1993 онд анхны оюутан элсэн орсноос  хойш Монголчууд олон улсын оюутнуудын өрсөлдөөнөөс энэ хуваарийг жил тутам авдаг хамгийн “аюултай”  өрсөлдөгч гэгдэж, амжилттай элсэн суралцаж ирлээ.

 

Одоогийн байдлаар эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрт Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөн ажиллаж суралцаж буй 80 орчим шилдэг боловсон хүчин суралцаж төгсөөд байгаагаас Монголд  30, Америк болон Европт 12, Японд 20 хүн  үргэлжлүүлэн суралцаж , ажиллаж байна.  Олон улсын хэмжээнд Токио ИС -ийн 200,000 гаруй төгсөгчид нь  27 оронд байрлах  нийт 47 төгсөгчдийн холбоогоор дамжуулан хамтын ажиллагаа явуулдаг байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • zochin
    • 2016-10-06

    ene tokyogiin shinjleh uhaanii ih surguuli monuu

arrow icon