Хүүхдүүд ойр орчмын хүмүүс, нэн ялангуяа эцэг эхээсээ үлгэр авч, хүмүүждэг. Багаасаа хийж дадах доорх жагсаалтыг сургааль, номлол шиг айлдаж хүүхдээ "үргээхээсээ" өмнө өөртөө хэвшүүлж, сайн үлгэр дуурайл болоорой. Тэдэнд юуг харуулна, тэд түүнийг л хийнэ.
- Юм идэхдээ амаа хаах. Амаа ангайн юм идэх, зажилахад хэн ч дуртай байдаггүй. Амаа хааснаар зажилахад гарах эвгүй авиаг багасгаж, бусдын идэх дуршлыг бууруулахаас сэргийлнэ.
- Компьютер тоглоом тоглохдоо чихэвч зүүх эсвэл дууг нь хаах. Чанга дуутай тоглоом бусдад төвөгтэй санагддаг бөгөөд хүүхдийн сонсголд ч муугаар нөлөөлдөг. Тиймээс аль болох тоглоомоо дуугүй тоглож, шаардлагатай үед чихэвч зүүлгээрэй.
- Ямар нэгэн зүйл хүсэх эсвэл гуйхдаа тэгэх үү? болох уу? гэж хэлж байх. Энэ бол зайлшгүй сурах дадал. Зарим эцэг эхчүүд хүүхдээ зөрүүдэлэхэд дуртай байдаг ч томрох тусам энэ нь хүндхэн асуудал болдог.
Зөрүүдлэхээс илүү эелдэг байх нь хэчнээн өхөөрдөм болохыг та удахгүй харна
. - Бусдад хаалга онгойлгож өгөх. Ихэнх хүмүүс хөвгүүдэд л хамаатай гэж боддог ч энэ нь хүн бүрт байх ёстой сайхан чанар. Таны ард явж байгаа хүнд онгойлгосон хаалга барьж өгч, хэрвээ танд хаалга онгойлгож өгсөн бол түргэхэн очиж авч сураарай.
- Кино театрт чимээгүй байх. Хүүхдийн тань орилж, тоглож, дураараа аашлах нь хөөрхөн санагдаж болох ч олон нийтийн газар тэр дундаа үзвэр үзэх үед чимээгүй байх нь эелдэг хэрэг.
Тус хүргэсэн, бэлэг өгсөн хүнд "баярлалаа" гэж хэлж занших
. Талархлаа илэрхийлж сураагүй хүн үргэлж хэн нэгнээс юм авч байх ёстой юм шиг сэтгэлгээтэй болдог.- Томчуул ярьж байхад яриаг нь тасалж болохгүй. Зайлшгүй шаардлагатай үед таслахынхаа өмнө өршөөгөөрэй, уучлаарай гэдэг үгсийг хэлж сургаарай.
- Зөвхөн эерэг зүйл ярь. "Хэлэх сайхан зүйл байхгүй бол огт юу ч битгий ярь" гэсэн үг эртний зүйр үгт байдаг. Эерэг, сайхан зүйл ярьж хэвших нь хүний амьдралд тэр хэрээрэй нөлөөлдөг гэдгийг ойлгуулаарай.
Хүний гадаад төрхийг шүүмжилж болохгүй. Үүний оронд хүний сайхан талыг харж, магтаж сураарай
.
- Хаалга онгойлгохоосоо өмнө тогшиж сурах. Тогшилгүй шууд орох нь бүдүүлэг хэрэг шүү.
- Хочлох нь таны хүүхдэд инээдтэй, хөгжилтэй санагдаж болно. Гэхдээ хүнийг шоглож, өөр нэрээр дуудах нь цаад хүнээ шархлуулдаг гэдгийг ойлгуулаарай.
- Найтаах, ханиалгах үедээ амаа дарж сурах. Үүнийхээ дараа өршөөгөөрэй гэж хэлж байгаарай.
- Ширтэхгүй байх. Ширтэх нь бусдыг тавгүйтүүлдэг гэдгийг хүүхэд тань мэдэх хэрэгтэй.
Сэтгэгдэл бичих