Өнөөдөр Ардчилсан намын 25 жилийн ой тохиож байна. Намынх нь нэрэнд зүүлттэй “Ардчилал” хэмээх үг, энэ намын нэр хүнд, олон нийтээс хүлээлгэх итгэлтэй салшгүй холбоотой явж ирлээ. Энэ намын залуучууд балчир залуу байхаасаа ардчиллыг авчирсан, энэ нөхөд ардчиллыг удирдаж улс төрд 25 жил зүтгэсэн, ардчиллын буянаар бид хувийн өмчтэй, унах унаатай болсон, ардчиллын гайгаар унасан унаатайгаа хотын төвдөө хэдэн цаг түгжрэх дүрэмгүй жудаггүй нийгэм болсон... ардчиллаас хойш, ардчиллын буян, ардчилал гэж хэрэггүй хог,сүүлдээ бүр ардчилал бол новш, тиймээс ардчилсан нам ч новш, өнөөх залуучууд ардчилалтайгаа тонилоосой
... АРДЧИЛАЛ!
Нэгэн цагт талбай дээр өлсөж хэвтсэн хэдэн шавилхан залуу өнгөрсөн 25 жилийн хугацаанд 1990 оноос өмнө хэдэн хүн хэрэглэж мэддэг байсан нь тодорхойгүй, ном бичигт ч төдийлөн харагдахгүй энэ үгийг амьдралын бүх талбарт, нийгмийн бүх давхаргын үгийн санд оруулж чаджээ. Монголын ард олон “ардчилал”-д итгэж, “ардчилал”-ыг дэмжиж, яваандаа урам хугарч, цөхөрч, сүүлдээ бүр хараахдаа тулав. “Ардчилал” өнгөрсөн 25 жилийн түлхүүр үг, сэтгэлгээний товч гарчиг байлаа. Хоёр систем солигдсоны дараах бүхий л өөрчлөлтийг ганц биедээ шингээх үүрэг хүлээсэн энэ үгийн утганд шинэ систем барихад алдсан оносон бүх эерэг сөрөг үр дагавар шингэж орхив.
Анхнаасаа хөөрхийг хаа хамаагүй хэрэглэжээ. 70 жилийн түүхтэй, төрөөс болон их гүрний удирдлага дор бүтээсэн асар хүчирхэг хуучин догма, итгэл үнэмшлийн систем буюу коммунист идеологийн эсрэг шинэ итгэл үнэмшил, сэтгэлгээний ахуй бүрдүүлэхийн тулд нэг том тоймтой түлхүүр үг, ухагдахуун хэрэгтэй байсан нь гарцаагүй. Романтик, эрх чөлөөтэй, барууны хөгжлийг авчрах, ард олныг төвдөө тавьсан... нэг үгээр соц.коммунист идеологид дутагдаж байсан бүхнийг шингээсэн нэг ухагдахуун хэрэгтэй: Ардчилал!
Ардчилал сонин, Баабарын Бүү март мартвал сөнөнө, жагсаалын пайз... бүгд энэ үгийг урдаа барьсан. Урдаа барихдаа харин нэг алдаа гаргав, ардчилал бол гараа биш бариа гэдгийг ухуулсангүй, өөрсдөө ч ухсангүй
. Ардчилал тэгээд угтаа юу юм бэ? Товчдоо “ард” хүн-д хамгийн ээлтэй нийгэм . Төр түмэн хамтдаа зүтгэж бүтээн байгуулах зорилтот бариа, улс төрийн системийн идиал төлөв, шинж чанар юм. Энэ идиалын буруу загварыг бид хийж үзлээ гээд, идиал нь өөрөө буруутах ёс үгүй. Монголын толинд буруу туссан ямааг хараад тэмээ чинь их жижиг, хачин юм байна гэж дүгнээд тэмээтэй болох зорилгоо хаявал ямар вэ?
Түүний оронд тэмээ юу вэ, бид яагаад ямаатай болов гэдгийг илүү сайн мэдэж, тэмээг төрүүлж тэжээх аргаа дахин тунгаах учиртай.
Идиал шинж чанартаа ардчилал гэж юу юм бэ, “ард”-д ээлтэй, ардыг хүндлэх нийгэм ямар байдаг юм бэ? Энэ тухай ирээдүйн зорилгоо зураглах гэхээсээ, өнгөрснийг үгүйсгэх идеологийн том тэмцээнд илүү төвлөрсөн, нарийн төлөвлөгөөгүй 25 жилд үндэстний амбицгүй үндэстэн гэгдэж, үгийн утга алдрах нь мэдээжийн үр дагавар байлаа. Социализмын үеийн нэг чадамгай нийгмийн сэтгэлзүйн удирдлага бол коммунизмыг ОДОО цаг биш хамтдаа хүрэхээр хөдөлмөрлөж буй зорилтот ИРЭЭДҮЙ цаг гэж суулгаж өгсөн
д байлаа. Хүрээгүй байгаа төлөв, барианы цэгээ хараахын оронд хүрэхийн тулд хөдөлмөрлөж зүтгэсэн эрин байсан. Үүнтэй адил бид өнөөдөр нийтээрээ ямар нийгмийг зорьж өдөр шөнөгүй арсалдан тэмцэлдэж, сэхээ чөлөөгүй бужигнаж байгаагаа нэг алхам ухраад дахин нэг сэрж харах болсон. Ардчиллыг мөн чанараар нь ойлгож, зөв утгаар нь ойлгохгүй бол түүнд хэрхэн хүрэх, алдаа оноогоо, цаашид яах ёстойгоо яаж тод томруун харах билээ?
Өлсөж хэвтсэн залуус ч хуучин системийн төгсгөл ардчиллыг авчраагүй, харин бүтээх боломж л авчирсныг
, идиал ардчилал, цэвэр өөрийнх нь бие даасан утга юу сан билээ гэдгийг хүнээр бол нам нь өөрсдийнх нь хувьсгал эхлүүлсэн насанд хүрч буй өнөөдөр эргүүлж нэг эргэцүүлээсэй. Оюутнаараа шахуу залуусыг итгэл зүтгэл гарган дэмжсэн ардчилсан намын мянга мянган гишүүд, дэмжигчид барианд хүрэхийн өмнө ухарч няцаагүй байгаа нь лавтай
. Ардчилсан нам 25 нас хүрч байна. Ойн баярын өдрөөр нэг эрин дуусахад эхэлсэн бидний ойлгодог ардчилал биш өөр нэг эрин, ирээдүйг авчрах идиал ардчиллыг бүтээн байгуулах ерөөл тавья.
ene niitlel minii tsagiig urchlee novsh yadag novsh ve