Нийтлэл 04 сарын 10, 2015

Монгол улс 15 жилийн өмнө өгсөн амлалтдаа хүрсэн орны тоонд багтлаа

2000 онд 164 орон НҮБ-ын Боловсрол шинжлэх ухаан соёлын институц ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Дэлхийн Боловсролын Чуулганд 2015 он гэхэд бүх иргэддээ суурь боловсрол олгох амлалт өгсөн. Харин үүнээс зөвхөн гуравны нэг нь хэлсэн амандаа хүрлээ гэж НҮБ-ээс мэдээллээ.

Зарим Европын орнууд, мөн Куба, Киргизстан, Монгол зэрэг орнууд боловсролын салбарт тавьсан зорилтдоо хүрсэн гэж үнэлсэн байна. Йемэн, Пакистан зэрэг орнууд хамгийн муу үзүүлэлттэй гарчээ.

 

164 орны дөнгөж хагас нь анхан шатны бага сургуулийн боловсрол олгоход амжилт олжээ. Хэдийгээр амлалтдаа хүрээгүй орон олон байгаа ч дэлхий 15 жилийн дотор чамгүй амжилтад хүрлээ гэж ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова дурджээ.

 

 

Хэрвээ 1990-өөд оны трэнд тэр хэвээрээ үргэлжилсэн бол одоогийхоос даруй сая сая илүү олон хүүхэд сургуульгүй үлдэх байсан. Гэхдээ засгийн газрууд хамгийн ядуу иргэдээ хамгийн их анхаарах хэрэгтэй байна. И.Бокова

 

 

 

Зорилтот хөтөлбөртэй холбоо бүхий англи хэл дээрх мэдээллийг #EduVerdict хаштагаар авч болно.

Сэтгэгдэл бичих

arrow icon