Нийтлэл 04 сарын 10, 2015

“Хайрлах урлаг” номын танилцуулах уншлага болно

ШУТИС-ийн номын сан, соён гэгээрлийн ажлуудыг зохион байгуулах, санхүүжүүлэх зорилготой “Майнд Сан” хамтран зохион байгуулж буй философич Эрих Фроммын “Хайрлах урлаг” номыг танилцуулах уншлага 2014.04.10-ны Баасан гарагийн 17:00 цагаас Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын сангийн Е-604 хурлын танхимд болно. 

 

 

"Хүний нийгэм өрсөлдөөн, хувийн шунал дээр тогтох уу, эсвэл хайр хүндлэл морал дээр тогтох уу?" гэсэн суурь асуултыг тавьж байгаагаараа маш чухал ном юм. 8 настай балчираас 80 настай буурал хүртэл гэдэг шиг хүн бүр уншаасай. Хүүхэд нь ээж аавыгаа, аав ээж нь үр хүүхдээ, найз нөхдөө, танидаг танидаггүй хөндлөнгийн хүнийг хүртэл хүн гэдгээр нь хүлээн зөвшөөрч хайрлаж энэрэх ухаанд суралцаасай.  А.Баярцэцэг, Майнд сан

 

 

 

 

Хайрлуулах урлаг, эсрэг хүйстнээ татах түргэн маневр моодонд орж, энэ сэдвийн ном шил дараалан гарч дэлгүүрийн лангуунаа өрөгдөх болсон ч хаа нэгтээ юу нэгэн хайр, ямар нэг жинхэнэ сэтгэл, гүн гүнзгий дутуу мэт санагдах өнөө цаг.  Харин орчин цагийн философи сэтгэлгээний томхон дүр, түүхэн сэтгэгчдийн нэг Эрих Фромм “Хайрлах Урлаг” номоороо дамжуулан хайрлуулах биш хайрлах урлагт боловсроход нийгмийн аз жаргалын түлхүүр оршино хэмээсэн. Мөн хайрлах нь биологийн зөн төдий биш, оюунт хүмүүний үйлдэж чадах урлаг, боловсрол, нэг төрлийн арга технологи аж. Өмнө нийтлэгдсэн “Хайрлах урлаг номын хураангуй(1)” трэнд нийтлэлд өгүүлснээр “Жинхэнэ хайр” гэж юу болох талаар дурьдаад өнгөрөх төдий бус, “Хайр хүнээс алсран одсон шалтгаан нь өнөөгийн нийгмийн тогтолцоонд буй” хэмээх байр суурьнаас “хайр” ба “нийгэм” хоёрыг холбон авч үзэж, “хайр” гээчийн тухай ул суурьтай задлан шинжилж буй уг шидээвэр бүтээлийн танилцуулах уншлагад уншигчдыг урьж байна.

  

Хөтөлбөр:

17.00-17.10 Нээлт (Ч.Гулнар ШУТТНС-ийн захирал)

17.10- 17.20 Эрих Фроммын “Хайрлах урлаг” номын тухай 
(А.Баярцэцэг “Майнд Сан”)

17.20 -17.50 “Хайрлах урлаг” номын уншлага 
(Б.Хүрэлтулга, Г.Баянжаргал, Б.Дашням, номын орчуулагчид)

17.50-18.10 Эрих Фроммын философийн тухай 
(Др.Др.С.Молор-Эрдэнэ, номын зөвлөх орчуулагч)

18.10-18.30 Асуулт хариултын цаг

 

 

"Хайрлах урлаг номын хураангуй" нийтлэлийн эшлэлүүд:

  • Хайрлагдах”-аас илүүтэй “хайрлах” явдал нь хамаагүй чухал юм шүү.

 

  • Хайр хүнээс алсран одсон шалтгаан нь өнөөгийн нийгмийн тогтолцоонд буй.

 

  • Өнөө цагийн хүмүүс хайрыг эндүү ойлгодог.

 

  • Хайр гэдэг бол тухайн хүний төлөвшилөөс үл хамааран хэн бүхэн хялбархан эзэмшчихдэг сэтгэлийн эмоц биш.

 

  • Хайр бол “бие гүйцэн төлөвшсөн насанд хүрсэн хүн” л мэдэрч чадах эд.

 

  • “Анхны хайр хүний хүүхэд насыг үддэг”.

 

  • Хүчирхийлэгчийн сэтгэлзүйг тайлах түлхүүр үг бол “Бусдад хүлээн зөвшөөрөгдөх”.

 

  • Хэн нэгэнд хайрлагдаж байна гэсэн мэдрэмж үгүй бол БИ нь сүйрч орхино.

 

  • Өнөөгийн хүмүүс хайрыг “хайрлах явдал” бус “хайрлагдах явдал” гэж төөрөлддөг болох нь мэдэгдэнэ.

 

  • Үнэндээ бол тогтвортойгоор “саатан буй” төлөв л жинхэнэ хайр юм гэнэ.

 

  • Ганцаардлыг үл тэвчих хэрнээ, хажуугаар нь бас эрх чөлөөг ч хүсэмжилнэ.

 

  • Үнэндээ нийгмээс хайр улам бүр алсран холдсоор буй явдал л чухам хамгийн том асуудал бус уу?

 

  •  Өргөн утгаараа хайр хүмүүсийг, мөнхүү дэлхий ертөнцийг ч холбож буй нь эргэлзээгүй.

 

  • Бүхий л зүйлд “яагаад?” хэмээн эргэлзсэн Фромм эцсийн бүлэгт “хайрын асуудал”-д тулж очсон нь учиртай.

Сэтгэгдэл бичих

arrow icon