Уолт Дисней бол 45,429 тэрбум долларын үнэ цэнэтэй, дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгслийн корпорац. Цөөн хүн дэлхийг өөрчилж, үлдсэн хүмүүс тэднийг дагадаг гэдэг. Уг компанийг үүсгэн байгуулсан Уолт Дисней бол дэлхийг өөрчилсөн цөөн хүмүүсийн нэг. Түүний амжилт, бизнесийн нууцаас том мөрөөдөлтэй энтэрпренёрүүдэд зориулсан 7 зөвлөмжийг хүргэж байна.
- Чи сайн борлуулагч байх ёстой
“Амьдралын минь хамгийн том асуудал мөнгө байсан. Учир нь мөрөөдлөө биелүүлэхэд маш их мөнгө хэрэгтэй.” - Уолт Дисней
Сайн борлуулагч байх нь бизнес эхлүүлэхэд байх ёстой хамгийн чухал чадвар. Уолтын хэлснээр мөрөөдлөө бодит болгоход мөнгө хэрэгтэй харин худалдаа наймаанаас мөнгө орж ирдэг. Тэр өөртөө, мөрөөдөлдөө итгэсэн учир түүнд ч хүмүүс итгэж байсан. Цасан цагаан хүүхэлдэйн киног хийх явц дөнгөж талдаа орж байхад түүний мөнгө дууссан байлаа. Гэр бүлийнхэн, ойр дотнын бүх л хүмүүс түүнийг бууж өгөхийг гуйсан ч тэр шантраагүй. Киногоо дуусгах гэж олон продюсерүүдтэй уулзаж, хүүхэлдэйгээ үзүүлсний эцэст тэр зорилгодоо хүрсэн. Харин “Цасан цагаан” гармагцаа л хамгийн хурдацтай амжилт олсон хүүхэлдэй болж, анимэйшний алтан үеийг эхлүүлжээ
. Түүнчлэн Диснейландыг босгохын тулд түүнд урд хожид төсөөлөөгүй их мөнгө хэрэг болсон. Санхүүжилт хайн удаан хугацаанд явсны эцэст нэгэн телевизийн студитэй тохиролцов. Санхүүжилтийн хариуд тэр нэгэн төлөвлөгөөг санал болгов. Энэ нь байгуулагдаагүй, байгуулагдахгүй ч байж болзошгүй зугаа цэнгэлийн ертөнцөд зар сурталчилгаа байрлуулах байв. Ийм байж боломгүй төлөвлөгөөг Уолт Дисней л хэрэгжүүлж, бүр бодит болгож чадсан юм.
- Манлайлагч шинийг санаачлагч, урам зоригтой нэгэн байдаг
“Дэлхий дээрх хамгийн гайхалтай газрыг хэн ч бүтээж чадна. Гол нь мөрөөдлөө бодит юм шиг л хүмүүст итгүүлэх хэрэгтэй.” - Уолт Дисней
Тэр маш сайн үлгэр ярьдаг байлаа. Маш нямбай, жижиг сажиг бүхнийг бодит юм шиг л дүрсэлдэг байв. Тэрээр ажилчдаа үлгэрийн нэгээхэн хэсэг болгож, ажиллах урам зориг, эрч хүч, итгэл төрүүлдэг байна. Ингэснээр ажилчдаас нь маш сайн үр дүн гардаг байжээ. Уолт хүнийг таньж, авьяаслаг хүмүүсийг өөртөө ажиллуулж чаддаг байлаа. Юунд чадвартай, юу мэддэг гээд ажилчдаа маш сайн таньж, мэддэг хүн байсан.
- Үргэлж сайжруулж байгаарай.
“ Алхаж явахдаа би үргэлж юу болохгүй байгаа, хэрхэн сайжруулж болох талаар л боддог.” - Уолт Дисней
Уолт ирээдүйд итгэдэг байсан. “ Цасан цагаан” хүүхэлдэйгээс өмнө огтхон ч ийм төрлийн, урт хүүхэлдэй байгаагүй. Огтхон ч төсөөлөөгүй амжилтад хүрсэн нь Диснейн өөр олон хүүхэлдэйг хийх урам зориг, итгэлийг авчирсан. Тэрээр амжилтад хүрч, санаа амран суухын оронд эцэг эх, хүүхэдтэйгээ хамт хөгжилдөж болох зугаа цэнгэлийн ертөнцийг бүтээхээр шийдсэн. Диснейланд нээгдэх үед тэрээр паркийг тойрон алхаж, бүх л тоглоомыг өөрийн биеэр шалгаж, зочдын сэтгэгдлийг асууж явсан. Ямар нэгэн зүйл буруу болбол тэр засагдтал нь өөрөө харж, шалгадаг байлаа. Түүний хувьд хангалттай сайн байна гэж байдаггүй. Үргэлж шинэчилж, сайжруулж байх ёстой гэж боддог байжээ
.
- Эрсдэлийг даван туулах тэвчээртэй байх хэрэгтэй
“Бид урагш алхаж, хаалга бүрийг онгойлгож, шинэ зүйлсийг туршсаар байдаг. Учир нь бид сониуч, шинийг эрэлхийлэгчид. Ингэснээр үргэлж тэргүүлэгч байх болно.” - Уолт Дисней
Уолтын карьер эрдсэл ихтэй байсан. Хэд хэдэн ч удаа Диснейн ажил уналт, амжилтын зааг дээр ирж байсан. Хувийн эд хөрөнгөө зарж, барьцаалах үе ч олон гарч байлаа. Энэ амжилт түүнд хэзээ ч хялбар олдоогүй. Хоёр талыг дэнсэлж үзээд хамгийн оновчтойг нь сонгоно. Харин нэгэнт гаргасан шийдвэртээ хэзээ ч эргэлздэггүй байлаа.1955 оны үед Америкийн бизнесийн түүхэнд хамгийн аз туршсан бизнес Диснейланд болж байв
. Тухайн үед үүн шиг оролдлого хэзээ ч гарч байгаагүй учир санхүүжилт тийм ч амар олдсонгүй. Хэрвээ Диснейланд бүтэлгүйтсэн бол түүний компани тэр чигтээ сүйрэх байсан юм. Гэр бүл, бүр хамтрагч Рои Дисней хүртэл бууж өгөхийг гуйж байлаа. Ямартай ч Уолт эргэлзэлгүй урагш алхсаар байсан. Өнөөдөр Диснейланд тэрбум, тэрбумын орлого олж, сая, сая жуулчин хүлээж авч байна.
- Бүтэлгүйтлийн талаарх хандлагаа өөрчил
“ Бүх л төрлийн саад бэрхшээл миний амьдралд байсан ч энэ бүхэн надад хүч чадал өгч байлаа. Ийм үед шүд зуух нь л өөрийнхөө төлөө хийж буй хамгийн сайн зүйл болдог.” - Уолт Дисней
Уолт Дисней олон ч удаа бүтэлгүйтэж байсан. Түүний анхны студи “Laugh O’ Grams” хэзээ ч ашигтай ажиллаж байгаагүй. Гэхдээ “Освалд азтай туулайн бүтэлгүйтэл” хүүхэлдэй нь хамгийн алдартай хүүхэлдэй болж байлаа. Тэр студи, тоног төхөөрөмж, анимейторууд, бүтээлүүд гээд бүхнээ алдсан. Энэхүү бүтэлгүйтлээс тэр дэлхийн хамгийн хайртай дүр болох Микки Маусыг бүтээсэн.
- Хүн бүхэн чамайг галзуу гэсэн ч өөртөө л итгэ
“ Ямар нэгэн зүйлд итгэж л байгаа бол бүх замын турш уг дуугүй, маргаангүй түүндээ л итгэ. ” - Уолт Дисней
Уолт Дисней ах Рои Диснейтэй онцгой харилцаатай байлаа. Түүнд ямар нэгэн санаа төрөнгүүт юун түрүүнд Роид хэлнэ. Рой үгүй гэвэл тэр үргэлжлүүлэн ярьсаар л , зүтгэсээр л байдаг. Харин түүний эцэст Рои санааг нь дэмждэг. Хэн нэгэн түүнд хулганаас эмэгтэйчүүд үхтлээ айдаг болохоор Микки Маус маш муу санаа байна гэж хэлсэн удаатай.Боломжгүй гэдэг үг жижгээр сэтгэдэг хүмүүсийн л үг. Харин Уолт том мөрөөдөлтэй нэгэн байсан
юм.
- Энтэрпренёрүүдийн хамгийн сайн найз бол амь бөхтэй байх
“Мэри Поппинс” киног хийх эрх авахын тулд Уолт 16 жил зүтгэсэн. Харин бүтсэнийхээ дараа тухайн цаг үеийн хамгийн шилдэг киноны нэгт зүй ёсоор тооцогдох болсон. Диснейландыг босгох ажилд санхүүжилт хайж байх үед тэр 302 удаа татгалзсан хариу сонсож байлаа. Хамгийн хачин нь, тэрээр анхны ажлаасаа бүтээлч, шинийг эрэлхийлэгч байж чадахгүй байна гэх шалтгаанаар халагдаж байсан. Үүний дараа тэр ижил төрлийн компани байгуулахаар шийдсэн. Амь бөхтэй байх нь хүнд нөхцөлийг тэсвэрлэх, түүнээс хурдан сэргэх чадвар. Ердийн хүн бууж өгөхөөр олон ч саад бэрхшээл түүнд тулгарч байсан. Уолт өөртөө, мөрөөдөлдөө итгэдэг учраас амь бөхтэй байж чадсан
. Ингэснээр хэний ч төсөөлөөгүй үр дүнд хүржээ.
Уолт Диснейгээс түүний амжилтын нууцыг асуухад, хэсэг бодсоноо “Би мөрөөдсөн, эрсдэлийг хүлээх зоригтой байж, мөрөөдлөө бодит болгох зөнгөө дагасан
.” хэмээн хариулсан.
Өнөөдөр ч амжилтад хүрэхэд ялгаагүй. Ядуу тарчиг амьдралтай, боловсрол муутай Уолт Дисней ор хоосноос зугаа цэнгэлийн ертөнцийг бүтээж чадсан
. Харин таныг томоор мөрөөдөж, түүндээ хүрэхэд тань юу саад болоод байна вэ?
Сэтгэгдэл бичих