Монгол улсын боловсролын салбарт "Хилийн чанад дахь хөгжлийн хүрээлэн"-ээс судалгаа хийжээ. Уг судалгаагаар Монгол улсын боловсролын тогтолцоонд гарж буй өөрчлөлт, шинэчлэлт, нүүдлийн соёл иргэншилтэй манай улсын боловсролын онцлог зэргийг судалсан аж. upworthy.com -д нийтлэгдсэн уг судалгааг сийрүүлэн хүргэж байна:
Монгол улсын хүн амын 40% нь нүүдлийн соёл иргэншилтэй ч охидын 98% нь, хөвгүүдийн 93% нь дунд боловсролтой
байдаг. Сүүлийн жилүүдэд боловсролын асуудал Монгол улсын хувьд юу юунаас илүү үнэ цэнэтэй болж, ихээхэн анхаарал хандуулж ажиллах болжээ. Олон шат дараалсан үйл ажиллагааг эхлүүлээд байгаагийн нэг нь уул уурхай болон татвараас орж ирж буй мөнгийг боловсролын салбарт түлхүү зарцуулах юм. Түүнчлэн айл, өрх бүрд тохирсон уян хатан, орчин үеийн боловсролын бодлоготой болох, боловсролын салбар дахь гадаадын дэмжлэгийг ихэсгэх, чанартай боловсролыг эзэмшүүлэхээр эрмэлзэж байгаа аж.
“ Нарны зай болон хиймэл дагуулын тавагтай монголын уламжлалт гэр ”
Даяаршиж буй өнөө үед нүүдэлчин Монголчууд өөрсдийн түүхэн уламжлал, ёс заншлаа хадгалж үлдэхээр хичээж байна.
“Том ах ээж, дүү хоёрынхоо хамт”
Энэ гэр бүл нүүдэлчин айл хэдий ч 14 настай том хүү нь Увс аймгийн Улаангом болон нийслэл Улаанбаатар хотод сургуульд явдаг ажээ.
" Гэртээ даалгавраа хийж байгаа нь"
М.Мөнхдэмбэрэл гэртээ даалгавраа хийж байна.
" 37 настай монгол ээж"
Олон жилийн өмнө Б.Тогтох малчин болохоор сургуулиа орхижээ. Одоо тэрээр боловсролын ачаар хүүхдүүдийг нь сайхан ирээдүй хүлээж буй гэдэгт итгэдэг.
"Том хүүхдүүдийн даалгавраа хийхийг харж буй бяцхан охин"
" Б.Урангоо сургуулийнхаа ширээн дээр"
15 настай Б.Урангоо охин сурахын тулд нэгдүгээр ангиасаа эхлэн гэр, эцэг эхээсээ хол дотуур байранд амьдарч байна. Дотуур байранд байснаар ойлгохгүй байгаа зүйлээ багш нараасаа хүссэн үедээ асуух боломжтой байдаг аж.
" Багш Г.Гантуяа"
29 настай математикийн багш. Тэрээр 8 жилийн турш багшилж байгаа. Монголчууд алслагдсан орон нутагт ажилладаг багш нарыг урамшуулал олгох замаар дэмждэг.
" Хоньчин Д.Баттулга"
35 настай Д.Баттулга хоёр хүүхэдтэй. Түүнийг бага байхад сургуульд сурах боломж байгаагүй. Тиймээс хоёр хүүхдээ боловсролтой болгохын тулд сумын төвд сургуульд явуулдаг байна.
Эх сурвалж: Robby Berman, www.upworthy.com
Сэтгэгдэл бичих