Харандаан загвартай юбка нь урт хугацааны турш трэнд болсоор ирсэн хувцасны нэг яахын аргагүй мөн. Учир нь бүсгүйчүүдийг донжтой харагдуулж, биеийн галбирыг тодотгож өгдөг.
Тэгвэл та ямар хувцастай хослуулан өмсөж болох вэ.
1. Пиджактай хослуулж өмсөх
Бага зэрэг дэрвэгэр, тайл гаргасан пиджакийг харандаан загвартай юбкатай хослуулж өмсөх нь бүсгүйчүүдийг элсэн цаг хэлбэрийн зөв бие галбиртай харагдуулах нэг арга
юм. Ямар ч үед ингэж өмсөх нь таныг илүү эмэгтэйлэг, дур булаам харагдуулах болно гэдэгт итгээрэй.
2. Эрс тэрс өнгөний зохицол
Нэг цулгай өнгийн юбкыг өөр нэг цулгай өнгийн цамцтай хослуулж өмсөх нь бүсгүй таныг загварлаг, донжтой харагдуулах болно. Гэхдээ гутал болон цүнхнийхээ өнгийг ижилсүүлэх албагүй шүү.
3. Савхин материалтай харандаан юбка
Савхин юбка моодноос огт хоцордоггүй. Савхин юбкыг савхин куртка, дэгжин гоёмсог загварын бүх төрлийн нимгэн цамцтай хослуулж өмсөхийг загвар зохион бүтээгчид зөвлөж байна. Бүсгүй та трапец хэлбэрийн савхин юбкийг шаргал эсвэл ягаан өнгийн цамцтай хослуулж өмсвөл гайхалтай харагдах болно.
- Хээтэй юбка
Хээтэй материалтай харандаан юбкыг цулгай өнгийн цайвар цамцтай хослуулж өмсвөл дэгжин бөгөөд загварлаг харагдах болно.
5. Бүстэй юбка
Харандаан загвартай юбкыг ямар ч цамцан дээр бүстэй хослуулан өмсвөл бэлхүүсийг тодотгож, гуалиг харагдуулах болно.
6. Гялалзсан материалтай юбка
Урт гялалзсан материалтай харандаан юбка нь жавхаалаг бөгөөд загварлаг харагдуулдаг. Ийм юбкыг өндөр өсгийттэй хослуулан өмсвөл өндөр, гуалиг харагдах болно.
- Гэрэлтсэн цамц
Харандаан юбкыг өмсөх өөр нэг арга бол гэрэлтсэн цамцтай хослуулах явдал юм. Үүн дээр сувдан зүүлт хослуулбал илүү сонгодог, дэгжин харагдуулна.
Сэтгэгдэл бичих