Нийтлэл 04 сарын 21, 2015

Монголын казинод хэн тоглох вэ? Мэдээж Хятадууд

 

Макао, Сингапурын мөрийтэй тоглоомын салбар энэ оны эхний улиралд урд хожид үзээгүй уналтаа үзлээ.  Шалтгаан нь манай болоод бүх Хятадын нүүрсний салбар унасан шалтгаантай холбогдож ирнэ.   Хүний амь, нэг насны амьдрал юутай эрхэм, юутай үнэтэй. Харин Хятад хүний амийг төрийн алба цэвэр байх, авилгагүй байхаас илүүд үзэхгүй байна. Нэг бол үнэнч ажилла, нэг бол үх. Ийм цааз буусан аварга эдийн засгийн авилга татрахдаа ч аварга нөлөөтэй ажээ.  Хятад улсаар оршин суугчидгүй  хоосон барилган хот хүртэл барьж чадсан авилгын сүлжээ савраа хумихдаа араасаа улсынхаа үл хөдлөхийн хөөсийг, барилгын материалын салбарыг, ган, нүүрс.... алив болгоныг их бага хэмжээнд чирж, энэ оны эхний улиралд Хятадын эдийн засаг 6 жилийн өмнөх Леман шоокын дараах үеийн хэмжээнд 7 хувь л өсөж, үл хөдлөхийн салбар бол бүр 9,3 хувиар буурч гарав.

Их эдийн засаг зөвхөн тогоон дотроо хагарсангүй.  Бохир мөнгөний урсгал багасч, дотоодын хяналт чангарахын хэрээр түүнээс авшиг хүртэж ирсэн Макао, Сингапурын мөрийтэй тоглоомын бизнес, казино, тэр байтугай Лас Вегасын орлого ч буурч ирлээ.  Дээд зэрэглэлийн профильтэй, хамгийн том тоглогчид алга  болсноос гадна Ши Жиньпин 12-р сард Макаогоор айлчилж, тус бүсийг манайхны үгээр бол солонгорох хэрэгтэй гэж дүгнэсэн гэгдэнэ. Улмаар 2015 он Чиүн Читай, казаногийн хамгийн нэртэй тоглогчийн нэгийн хөрөнгийг царцааж эхлэсэн. Макаогийн мөрийтэй тоглоомын орлого 2-р сарын байдлаар 49 хувь буурч гарсан.  Бизнес Инсаидэр, Фаинаншил Таймс гээд томхон аналист медианууд цөм Хятадын авилга, мөнгө угаах,  мөрийтэй тоглоомтой хийх тэмцэлтэй холбон тайлбарлаж буй.  Сингапур ч ялгаагүй. 2014 онд Хятадаас ирж тоглох зочид эхний 11 сарын байдлаар 25,7 хувь буурсан байдалтай.

Эндээс хоёр зүйл харж болно. Нэгд, дэлхийн мөрийтэй тоглоомын бизнесийг Хятадууд мөрлөдгийг. Хоёрт, high-profile буюу өндөр зэрэглэлийн авилга, мөнгө угаасан хөрөнгө казиногоор эргэлддэгийг. Монголын казиног ч тэд мөрлөнө. Монголын казинод ч тэд мөнгө угаана. Учир начир нь олдохгүй машин, өөрсдөө хийсэн системээ ч өөрсдөө ажиллуулахаар орж ирнэ. Хятадын ажиллуулж байгаа машинд хятадын коррупцууд хаа нэгтэйгүүр нь хуулиа  зөрчөөд шургалсан монголын баяныг саахаар тоглох болно. Саасан мөнгөөрөө сайхан хүүхнүүдийг чинь авна. Монголын сайхан охидод тэдэнд очихоос өөр аргагүй амьдрал, орчин үүсгээд, тэгээд дээр нь дэд бүтэц сайтай хоёр газар шийднэ гэхийг бодоход нийслэл хотдоо ойр Хятадын казиног оруулж ирэх нь. Хоёр нам хэрэлдэхгүй байхыг бодоход нэг нэгийг оруулж ирэхээр тохирсон байж мэднэ. Үйлдвэрлэл ажлын байргүй бүс нутаг,  УБ-ын гэр хороололд төрөөс хаях халамжийн мөнгө бараадсан эцэг эхчүүд. Тэрүүгээр авсан талх идэж өссөн залуу үе. Улсдаа багтахаа байсан Хятад казиночдын аманд очиход бэлэн, хуулийн төсөл бэлэн.

Манай нэг  аймаг сумын нутаг дэвсгэртэй тэнцэхээр жижиг , үүх түүх нь дор хаяж 4 үндэстэн холилдсон Сингапур, Макаотой буруу өрсөлдөөн хийж казино нээх нь ус нь тунгалаг, тэнгэр нь цэнхэр, төв азийн тэнүүн сайхан Монгол нутгийн хувьд шившиг юм. Төсөл оруулж байгаа, зөвшиж байгаа, хөгжлийн түүчээ мэтээр бурж байгаа түшээд цөм түүхийн шившиг.  Хятадад мөрийтөй тоглох, мөнгө угаах хэцүү болсон. Улсын хөгжлийг казино үүрдэг мэтийн үлгэр ярихаараа олон улсын практик, хөгжлийн нууцыг гарамгай мэддэг болчихдог түшээдийн ард нүхэндээ ус хийлгэсэн харх мэт орох газаргүй болсон хятад казиночид чаддагаараа энд ирж, хууль дүрэм сул газар дураараа дургих нүхээ малтаж байна гэж хардаж байна. Хуулийн төсөл эхний хэлэлцүүлгээр дэмжигдээд байнгын хороон дээр очсон.  Өмнөх нийтлэлд тэмдэглэснээр ордон хавиар votes whipped, санал хураагдчихсан мэт. Одоо иргэдээс л байнгын хорооны гишүүд хийгээд  ерөнхийлөгчид хандаж шахалт үзүүлэхгүй бол хятадын сүрэг казиночдын шаахай нааш эргэх цаг ирэх нь. Барилгын бас бус ажлаа хийлгэхээр авчирсан Хятадуудаас ялгаатай нь тэд мөнгөтэй, нөлөөтэй.  Тийм амар Бурхан Халдунд таарвал сөгдөөд улаан хөх залаатай монголд дээрэлхүүлээд явахгүй дээ...

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Zochin
    • 2016-11-07

    Galzuu hunii idriin temdeglel, surhii asuudal gunduj bichih geef chadal ni hursengui, muu bichsen sanagdla

    • Зочин
    • 2016-11-07

    Ymar muu bichlegtei niitlel ve, surhii asuudal hunduh geed sn bichij chadsangui e,

arrow icon