Эдийн засгийн онолууд маш олон ангилж, ялгаж болдог. Гэхдээ үндсэн 3-н үзэл санаа оршдог нь Адам смит, Карл Маркс, Жон Мейнард Кейнс нарын онол, урсгалууд юм.
Эдийн засгийн онолууд тухайлсан үедээ таарч тохирох агаад ямар нэгэн сөрөг үр дагаварыг үргэлж авчирч байдаг. Үүнийг жишээлэн сонгодог эдийн засгийн онол болон Кэйнсийн онолын оргил үеүүдийг сануулъя. Сонгодог онолын хувьд зах зээлд их хэмжээний инновацийг авчирдаг хэдий ч эмх замбараагүй байдал руу түлхэж, хямрал руу дагуулдаг. Харин Кэйнсийн онолын хувьд эдийн засагт тогтвортой хөгжлийг авчирах авч засгийн газрын нөлөөг нэмэгдүүлж, хараат байдал руу дагуулдаг. Марксизм тэр чигтээ ямар ч шинэчлэлт, инноваци байхгүй гэхэд хэлсдэхгүй. Мөн Кэйнсийн онолын нэгэн адил хэт хараат, империализм мэт болгодог.
Сонгодог эдийн засаг - Архирч буй хориод он
Дэлхийн I-р дайны дараахан дэлхийн эдийн засаг тэр чигтээ өндөр өсөлтөнд оров. Үүнийг “Roaring twenties” буюу архирч буй 20-оод он хэмээн нэрлэж байлаа. Үүний хамгийн том төлөөлөгч болох Америк улс л гэхэд 10 жилийн дотор 73 тэрбум ам.доллараас 103 тэрбум ам.долларын эдийн засагтай боллоо. Дайнаас ирсэн цэргүүдийн цалин бүхий л бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлж, Хенри Форд тэргүүтэй бизнес эрхлэгчид масс үйлдвэрлэлийг хийж эхлэв. Ганц эдийн засаг ч гэлтгүй урлаг, уран сайхан ч үсрэлтэнд орж байсан юм. Хаа сайгүй жааз хөгжим эгшиглэж, сурталчилгаанууд гудамжийг дүүргэв. Энэ бол сонгодог эдийн засагчдийн чөлөөт зах зээлийн томоохон баталгаа болж байлаа. Гэтэл 1928-1929 онуудад тэнгэрт тултал өссөн Дов жонасын индексийг Вол стрийтийн хямралын дохио гэдгийг хэн ч анзаарахгүй байсаар энэ бүхэн эцэс болсон юм. Эдийн засгийн өсөлтөнд хөөсөрсөн санхүүгийн зах тэр өдөр хагарч зах зээл дээр байгаа бүх мөнгийг хуу хаман сорлоо. Үүнийг эдийн засгийн хар нүх хэмээн нэрлэвэл зохилтой. Ямар ч худалдан авалт үгүй болж 20000 компани дампуурав
. Улмаар 12 сая иргэн ажилгүй болоод зогсохгүй 23000 хүн нэг жилийн дотор амиа егүүтгэсэн амшигтай хар толбыг түүхэнд үлдээсэн юм. Америкт үүссэн тэрхүү эдийн засгийн хар нүх Дэлхийн бусад улсуудыг ч ховх сорж, 20-р зууны хамгийн урт үргэлжилсэн, хамгийн хүндэд тооцогдох их хямралыг авчирсан юм.
Кэйнс - Нацизмийн сэргэн мандалт
Их хямралын үед шив шинэ эдийн засгийн урсгал хэрэгтэй болсон нь тодорхой. Энэ үед Английн эдийн засагч Кейнсийн үзэл баримтлал хүчтэй орж ирэв. Хувийн хэвшлүүдийн шийдвэрүүд урт хугацаандаа эдийн засгийг үр ашиггүй байдал руу дагуулдаг. Иймд засгийн газраас мөнгөний бодлого болон санхүүгийн бодлогыг идэвхитэй хэрэгжүүлж, төрийн оролцоог бий болгох хэрэгтэй хэмээх санаа л тэрхүү үзэл баримтлалын төвд нь оршиж байсан юм. Үүнийг дэмжиж байсан назист Герман жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн түүхтэй. Вэрсалын гэрээгээр байдагаа алдсан Герман улсын инфляцийн түвшин их наядаар хэмжигдэж, нийт иргэдийн гуравны нэг нь ажилгүй болсон үе. 1933 онд Германд шинэ канцлер томилогдож Кэйнсийн үзэл баримтлалаар төрөөс дэд бүтэц болон зэвсэглэлд их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж эхэлснээр хэдхэн жилийн дотор л цоо шинэ эрин эхэллээ. Ажилгүйдлийн түвшин эрс багасаж, иргэд тансаг амьдрах болов. Эдийн засгийн энэ их амжилт 56 сая хүний аминд хүрсэн Дэлхийн хоёрдугаар дайнаар дуусгавар болсон
нь харамсалтай.
Марксизм - Зөвлөлтийн төлөвлөгөөт эдийн засаг
1928 оноос эхлэн 5 жилээр эдийн засгаа төлөвлөх болсон. Үүний дүнд 1950 гэхэд үйлдвэрлэлийн маш их хүчтэй болсон байлаа. Өндөр дэг журамтай ажилчин анги бол Зөвлөлт холбоот улсын үнэт хөрөнгө байсан юм. Тухайн үед ДНБ-ээр Америкийн дараагаар буюу дэлхийд 2-т жагсаж байсан нь тус улсын байгалийн баялагтай холбоотой гэж үздэг. Хэдий өрнөдийн улсуудын хажууд ядууралтай мэт харагдах авч элдэв санаа зовохгүй зүйл багатай, иргэд нь мөнгөний төлөөх стрессээс холуур байсан нь гайхамшиг л гэмээр байсан. Гэвч 300-н сая хүнтэй гүрнийг цор ганц засгийн газраас бүх зүйлсийг зааж, тушаах нь дэндүү болхи байсан
нь ойлгомжтой. Дээр нь өрнөдийн хөгжим, кино Зөвлөлтийн залуусыг гижигдсээр л байсан. Мөн төрийн эрхэнд байсан улс төрчид ч нууцхан капиталист нийгмийг шохоорхож эхэлсэн нь эцэстээ 1991 онд Зөвлөлтийг нуран унахад хүргэсэн юм.
За 2008 оны хямралаас хойш дахиад л бөөн онолын шүүмжүүд. Ийнхүү бүхий л онолууд нас нь болохоор буруутгагдаад дуусах юм. Эцэст нь хамгийн удаан настай, амжилттай байж болох эдийн засгийн модел нь гарцаа байхгүй хүний зан төлөвт суурилсан тийм нэгэн онол байх болов уу хэмээн бодох юм.
Хүний зан төлөв гэвэл илүү шашинтай холбогдож болох юм. Түүнээс нь улбаалаад боловсролын шинэчлэлч гарах байх... нийгмийн хандлага тэр чигтээ өөрчлөгдөнө.. Анх байсан газартаа эргэж очихгээд ч байгаа юм шиг... анх 16 зуунаас өмнө шашинд эдийн засгийн талаар дурьдагдсан байдаг гэдэг. Мод эрэгдэг гэдэгдээ.... Үл үзэгдэгч гарын онол...