"Goldman sachs" -aac дэлхийн эдийн засаг, эрчим хүчний зах зээлд дарамт учруулах болсон АНУ дахь газрын тос, байгалийн хийн хэт үйлдвэрлэл, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн аюултай хэмжээ зэргээс болж дэлхийн газрын тосны дэглэмд томхон өөрчлөлт ирж буй талаар анализ гаргажээ.
Идэвхтэй, олон талт эрчим хүчний стратеги, хамтын ажиллагаа, илүү үр ашигтай эрчим хүч олох итгэл үнэмшилд бидний эрчим хүчний ирээдүй түшиглэдэг.
Арав гаруй жилийн өмнө дэлхийн эрчим хүчний ирээдүйг урьдчилан тааварлах хүнд байлаа. Хангамжаасаа хэтэрсэн дэлхийн эрэлт хэрэгцээ газрын тосны үнийг урд хожид байгаагүй хэмжээнд хүргэж нэг баррель газрын тос 145 долларт хүрсэн. Өсөн нэмэгдэж буй газрын тосны үнэ дэлхийн эдийн засаг төдийгүй гадаадын хангамжаас хараат АНУ зэрэг улсад хүндрэл учруулж байв. 2006 онд л гэхэд АНУ дэлхийн нийт газрын тосны хэрэглээний 56%-ийг дангаар импортолж байлаа. Геополитикийн хурцадмал үйл явдлууд, эрчим хүчний эх үүсвэрийн багасалт зэрэг нь газрын тосны үнийг нэмж хөөргөх дарамт болж байв. Харин өнөөдөрэрчим хүчний хэлбэр ихээхэн ялгаатай болж, “ Газрын тосны шинэ дэг журам ” үүсч байна
. Энэ шинээр үүсэж буй загвар гурван үндсэн хандлагыг өөртөө агуулдаг:
- Нэгдүгээрт, Хойд Америк дахь занарын технологийн хөрөнгө оруулалт газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийг ихсэхэд нөлөөлсөн.
- Хоёрдугаарт, цэвэр эрчим хүчний эх үүсвэр нэн ялангуяа нарны эх үүсвэр аюултай хэмжээнд хүрсэн.
- Гуравдугаарт, эрчим хүчний сайжруулалт бидний амьдрал, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх нь ихэссэн.
Тиймээс хүрээлэн буй орчин, эдийн засагт ээлтэй илүү цэвэр, үр ашигтай эрчим хүчийг бий болгох шаардлага үүсч байна.
Goldman Sachs Global Investment Research (GIR) -н мэдээлснээр шаварлаг занарын салбар дахь хөрөнгө оруулалт эрчим хүчний үнэ болон нийлүүлэлтэд гүн гүнзгий нөлөөлж байгаа аж. АНУ хэдхэн жилийн дотор дэлхий дээрх хамгийн том байгалийн хий үйлдвэрлэгч улс болж, саяхнаас боловсруулаагүй газрын тосны хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болоод байна. Газрын тосны үйлдвэрлэл нь 2014 онд өдөрт 12 сая баррель хүрч, ойролцоогоор 2008 оныг бодвол 70%-иар нэмэгджээ. Мөн Саудын Араб болон ОПЕК-ын улсуудыг хүртэл давж гарчээ. АНУ-ын их хэмжээний үйлдвэрлэл дэлхийн эрчим хүчний зах зээл болон импортлогч улс орнуудын эдийн засагт дарамт учруулах болов. Бусад бүс нутгуудад занарын нөөц их байдаг ч, Хойд Америк нөөцийг ашиглаж болох бүх л газраас ашиг олж чадаж байна. Учир нь тэдэнд хөрөнгө оруулалтын бэлэн хөрөнгө, илүү хөгжсөн бодлого, үйл ажиллагааг хурдасгахад туслах зорилготой дэд бүтэц, чадварлаг ажиллах хүчээр "тоноглогдсон" шилдэг компаниуд бий. Гэсэн ч занарын хувьсалд урт хугацааны эрэлтийг хангах илүү цэвэр, үр ашигтай олборлох технологи, шинэ боловсруулах боломж, экспортолж болох бүх л зах зээлд гаргах хоолойнууд шаардлагатай.
Гэхдээ ямар ч шинэ салбарыг нэвтрүүлэхэд урам зоригоор эхэлж, зах зээлийн эсэргүүцэл, хувьсалтай нүүр тулж, эцэстээ хүлээн зөвшөөрөгддөг. Тиймээс эхний жилийн харьцангуй шугаман өсөлт нэмэлт хөрөнгө оруулалт шаардсан огцом өсөлт болон хувирч мэднэ. Технологи үргэлжлэн хөгжсөөр байх чойрын ирээдүйд болох хамгийн үсрэнгүй хөгжил цэвэр эрчим хүчний салбарт болж мэдэхээр байна
.
Сэтгэгдэл бичих