Өнөөдрөөс төрийн зарим үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ. Гар утас, суурин болон зөөврийн компьютер, таблет зэрэг ухаалаг хэрэгслүүдийг ашиглан интернетэд холбогдсон газруудаас www.ezasag.mn сайтаар дамжуулан төрийн зарим үйлчилгээг авах боломж нээгдэж байна. Тухайлбал энэхүү сайтаас та эхний ээлжинд тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой үйлчилгээнүүдийг авах ба цаашлаад зам тээвэр, цагдаа, нийгмийн халамжтай холбоотой зарим үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахим хэлбэрээр авах
юм.
Зарим нэг лавлах үйлчилгээг цахимжуулсан ТҮЦ машин ашиглалтад орсноор 2014 оны байдлаар 442 мянган хүн үйлчлүүлж, 76 жилийн хугацаа, 2,2 тэрбум төгрөг хэмнэгдсэн
гэх тооцоо бий. Илүү өргөн хүрээнд үйлчлэх ezasag.mn сайт ашиглалтад орох зэргээр цахим засаглал өргөжиж, төр болоод иргэн, хоёр талд үр ашигтай хэлбэрээр төрийн үйлчилгээ цаашид хөгжих найдвар төрүүлж байна.
“Гар утас, суурин болон зөөврийн компьютер, таблет зэрэг ухаалаг хэрэгслүүдийг ашиглан интернетэд холбогдсон газруудаас www.ezasag.mn сайтад нэвтэрч зарим төрийн үйлчилгээг авах боломжтой.” МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа
Цахим үйлчилгээг авах эрх бүхий үнэмлэхээ ТҮЦ машинаас авах бөгөөд ямар нэгэн төлбөр авахгүй аж. Цахим үйлчилгээ хэрхэн авах тухай зааврыг доорх видеоноос үзээрэй.
Сэтгэгдэл бичих