#ТвиттерТрэнд
Өнөөдрийн 21 цагийн байдлаар жиргээний трэндийг Элийрэгч Ц.Уянга тэргүүлж байна.
Түүний хувьд ойрын үеийн халуун сэдэв Тавантолгойг тойрсон асуудлаар хамгийн идэвхитэй жиргэж байгаагийн дээр өнөөдөр Х.Баттулга гишүүнийг хурцаар шүүмжилсэн цуврал жиргээ оруулсан нь санал нэгдсэн нэгдээгүй олон хариу авч, хамгийн олон мэншин хийгдэхэд нөлөөллөө. Мөн тэрээр “Өнөөдөр ямар асуудлыг дэмждэг 35 гишүүн хуралд суучжээ. 3 дахь асуудал 35-аар дэмжигдлээ. Юу ч хэлээд нэмэр алга :-( гэж жиргэсэн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай цахим яриа өрнүүлсэн байна.
Өнөөдөр ямар асуудлыг дэмждэг 35 гишүүн хуралд суучжээ. 3 дахь асуудал 35-аар дэмжигдлээ. Юу ч хэлээд нэмэр алга :-(
— Ё. Отгонбаяр (@OtgonbayarY) April 23, 2015
@OtgonbayarY ямар асуудал хэлэлцэв?
— Элийрэгч (@Uyanga_ts) April 23, 2015
@Uyanga_ts эрчим, төмөр замын зээлийг өрд тооцохку, ашигт малтмалын роялтийн 30%-ийг орон нутагт өгнө гм
— Ё. Отгонбаяр (@OtgonbayarY) April 23, 2015
@OtgonbayarY улсын өрөнд тооцохгуй гэхээр төлж эхэлтэл хүү нь явахгуймуу? Зээл биш бэлэг юм уу? Ерөөсөө ойлгодоггүй ээ.
— Элийрэгч (@Uyanga_ts) April 23, 2015
@Uyanga_ts өмнөх давхар баланстай байдалдаа буцаад орохгүй юу
— Ё. Отгонбаяр (@OtgonbayarY) April 23, 2015
Жиргээний дараагийн трэнд хүнээр УИХ гишүүн С.Дэмбэрэл оржээ. Тэрээр хамгийн сүүлд тээвэрчин аавыгаа дурсаж, өвс ачсан ЗИЛ 130-ын зургийг оруулсан нь зарим жиргээчдийн дурсамжыг хөндөв бололтой.
Minii aav aduuchin xun minii aav duuchin xun gedeg shig minii aav... pic.twitter.com/zhIcEEWpBP
— Demberel Sambuu (@Demberel_S) April 22, 2015
#ФейсбүүкТрэнд
Харин фейсбүүкт МУГТ Н.Төгсцогт өнөөдрийн трэнд хүн болжээ. Тэрээр мэргэжлийн боксын рингэн дээр тулалдахаар АНУ-ыг зорьсон цаг саяхан. Тамирчин маань тулаанаа амжилттай үргэлжлүүлээд саяхан эх орондоо эргэн иржээ. Багш нар болон МУГТ П.Сэрдамбатай авахуулсан “Hello #UB Bugdeeree Snuu” нэртэй оруулсан зураг нь фенүүдээсээ олон мянган лайк авсан байна . Уг зургийн доор хүмүүс П.Сэрдамбын зузаарсныг хөгжилтэйгээр шүүмжилж харагдлаа.
Hello #UB Bugdeeree Snuu
Сэтгэгдэл бичих