Нийтлэл 04 сарын 28, 2015

Шивээс түүх өгүүлнэ: 2015 оны эмэгтэй шивээсний трэнд

Урин дулаан цагийн гоёонд зөвхөн нимгэн даашинз, гоё хувцас, сайхан гутал хамааралтай байдаггүй шивээс ч бас нэгэн чухал гангараа болдог.  Гар, хөл, нуруу гээд  биеийн зарим хэсгээ ил гаргасан хувцас өмсөхөд донжтой харагдахуйц ямар нэгэн шивээс байх нь таныг улам л сайхан харагдуулна. 2015 онд ихэвчлэн тод өнгөтэй, цэцгэн хээтэй шивээснүүд зонхилж байгаа. Гэхдээ мэдээж маш энгийн, ямар ч илүү дутуу зүйлгүй жижиг шивээснүүд  дүрслэл, өнгө будаг, утга агуулгын хувьд улам баяжсаар л байна. 

Филиппиний өндөр уулархаг бүсэд амьдрах Калингачуудын бараг 1000 жилийн уламжлалтай шивээсний соёл өөрсдийнх нь тухай баялаг түүхийг өгүүлэх анхны эх сурвалж болдог. Ингээд үзвэл  шивээс зөвхөн гоёл төдийхөн зүйл биш бөгөөд эргээд харахад тухайн хүний хувьд ч бас амьдралынх нь нэгэн үеийн түүх, дурсамж, үзэл бодлыг өгүүлж байдаг. Тиймээс энэ оны трэнд шивээснүүдээс санаа аван өөрийн гэсэн өвөрмөц нэгэн шивээсийг хийлгээрэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon