Нийтлэл 04 сарын 28, 2015

Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл Тавантолгойн 51 хувийг Эрдэнэс Таван Толгойд үлдээх шийдвэр гаргалаа

Өнөөдөр хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Тавантолгойн гэрээний талаар хэлэлцэж, гэрээг урагшлуулах нь зүйтэй гэдэгт санал нийлжээ. Тавантолгойн орд газарт төрийн эзэмшлийн хувь хэмжээ 51 хувь байх, үүнийг Эрдэнэс Таван Толгой компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээллээ. 

Төрийн өмчит, төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн уул уурхайн ордуудын эзэмшлийн 51 хувийг төр эзэмшинэ

хэмээх УИХ-ын 2012 оны 37-р тогтоолоор батласан 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн 51 хувийг нь төрийн өмчийн байхаар, 49 хувьд нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид байхаар Тавантолгойн ордыг хөдөлгөх саналтай байгаа агаад АН-аас гаргасан энэхүү шийдвэр нь 2000 гаруй компани, 2,1 сая иргэний 1072 хувьцааны үнэ цэнэ өсөх боломжийг бүрдүүлнэ” гэв. УИХ дахь АН-ын бүлэг гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг дагах албагүй гэж Л.Эрхэмбаяр дарга дурдсан ч нөлөө бүхий гишүүд нь багтдаг гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр Тавантолгой тойрсон үйл явдалд томхон эргэлт боллоо.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon