Нийтлэл 04 сарын 29, 2015

Монголчууд жилд 107 тэрбум төгрөгөөр шоклад авч иддэг  

Merci, Alpen Gold, Twix, Snickers… бидний мянга, хоёр мянга, зургаан мянга нэг хоёр дэвсгэрт өгөөд авдаг жижигхэн шоклааднууд нийлээд зөвхөн импортоор авсан хэмжээ гэхэд 14,2 сая килограмм болдог байна. 2013 онд 14,9 сая киллограм байсан нь 5 хувь буурч ийм дүнтэй болжээ. Хүн ам нэмэгдэж байгаа тул импортын хэмжээ буурсан шалтгаан нь нэгд худалдан авах чадвар буурсан, хоёрт дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой. Бид улс нийгмийн мөнгөнөөсөө 54,9 сая доллар буюу ойролцоогоор 107 тэрбум төгрөг гадаадын үйлдвэрлэгчдэд өгөөд сая сая килограмм шокладаа худалдаж авч байна. 2013 онд энэ дүн ойролцоогоор 60 сая доллар байсныг графикаас харж болно.

Эсрэгээрээ 2013 онд 27,1 мянган киллограм шоклад зарж 189 мянган доллар олжээ. Энэ дүн 2014 онд 2 оронтой тоогоор өсөж, 42,1 мянган кг шокладыг 257,6 мянган доллараар зарсан амжилттай байна.

 

 

 

Шоклад бол бидний өдөр тутам зажилдаг чихэр, жимс, амттаны хэрэглээний зөвхөн нэг хэсэг билээ. Уурхай том, шоклаад жижиг санагдах ч угтаа жижиг мөнгө, жижиг салбар, жижиг зах зээл биш юм. Жишээ нь чихэр жимсний жилийн хэрэглээ маань Тавантолгой тойрсон хэрүүлийн нэг нээнтэг болоод буй Эрдэнэс Таван Толгойн Чалкод төлөх өрийн үлдэгдлийг өлхөн давна.  Зарим нь орондоо орох завгүй орд тойрон маргаж байх зуур, доорх зураг шиг жижиг бүтээгдэхүүнүүд 2014 онд 5 сая долларын нэг хэсгийг эх орондоо үлдээж, монгол хүний цалин болгосон шидтэй.

 

 Дэлгүүрт харьцуулж харвал үнийн хувьд ч зарим нь ижил төстэй импортын бараанаас хоёр дахин хямд буй.  Хэрэглэгч та ТОМ зах зээлийн хөдөлгөөнийг удирдалцаж байгаа тул, #madeinmongolia ЖИЖИГ шокладуудаа авч байгаарай. Экспорт өсөх, импорт буурах трэндийг үргэлжлүүлье!

Сэтгэгдэл бичих

arrow icon