#ФэйсбүүкТрэнд
Фейсбүүкт өнөөдрийн хамгийн их яригдаж буй хүмүүсийн тэргүүн эгнээнд УИХ гишүүн Х.Баттулга
орж байна. Учир нь түүнийг дэмжигчид цахим ертөнцөд олон бөгөөд нүүр номонд “Албан ёсны дэмжигчдийн хуудас” нэртэй хуудас нь хамгийн өндөр хандалттай юм. Энэхүү хуудсанд ихэвчилэн түүний хэлсэн үгсийг эш таташ оруулдаг нь залуучуудад ихэд таалагддаг бололтой. Тухайлбал хамгийн сүүлд түүний “Хожим хойно үүрд унтахаас хойно, хоромхон зуурын нойрыг чухалчлаад яахав” хэмээх үг нь залуучуудад ухаарал, урмыг өгч харагдав. Түүний хариуд залуучууд Женкод хандаж баяр, жаргал хүссэн олон сэтгэгдлүүд ар араасаа хөвөрсөн байлаа.
Хожим үүрд унтахаас хойшХоромхон нойрыг чухалчлаад яахав...Залуучууд минь Сэр, Бос, Зүтгэ, Хичээ, Оролд, Хөдөлмөрлө...
Posted by Х.Баттулга албан ёсны дэмжигчдийн хуудас on 2015 оны 4-р сар 22
#ТвиттерТрэнд
Харин Твиттерт өнөөдрийн трэнд хүнээр Ц.Бат-Эрдэнэ тодорчээ.
Түүний хувьд монголын анхны мэдээлэл, холбооны сүлжээ компанийг байгуулж, 2012 онд ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат холбоочин цол тэмдгээр энгэрээ мялаасан хүн юм. Амьдралын аз жаргал, баяр баяслыг ихэвчилэн бичиж харагддаг эерэг түүний хамгийн сүүлд оруулсан жиргээг нь хүргэе.
Зөв залуус өсч өндийж л байна..төрийн нэр барьж хөрөнгөө аривжуулагч нар няц дарагдах цаг ойртсоор л.. pic.twitter.com/VDXzadjyLp
— Ts.Bat-Erdene (@tsbat_IT) April 30, 2015
Аль аль тал нь тас хар, эсвэл цав цагаан биш. Хэн хэн нь улс орноо бодож ултай сайн тохиролцвол сайн юмсан..хувийн эрх ашгаа түр орхиод..
— Ts.Bat-Erdene (@tsbat_IT) April 30, 2015
Сэтгэлийг жинхэнээс нь сэргээж бас нялхраах зүйл бол ээжийн дараа хүүхэд, байгаль хоёр л юм даа..бараг л мөнхийн гэж хэлж болох зүйл..
— Ts.Bat-Erdene (@tsbat_IT) April 30, 2015
Сэтгэгдэл бичих