Нийтлэл 05 сарын 04, 2015

Хүүгийн минь үхлээр олон хүн амьдарсан

 

Энэ хорвоод мэндлээд 100 минут амьдарсан ч богинохон амьдралаа хамгийн үнэ цэнэтэйгээр өнгөрүүлж чадсан Тедди Хаулстон хүүгийн тухай Британы хүүхдийн эрүүл мэндийн зөвлөх, эмч Ричард Хайн  www.theguardian.com сайтад нийтэлжээ.

 Тедди Хаулстон хүүгийн богино амьдрал хүний амьдралын утга учрыг бидэнд хэлж өгсөн.  Тэрээр энэ ертөнц дээр мэндлээд 100 минут амьдарсан ч энэ дэлхий дээр насаараа амьдарсан нэгнээс илүү  нэрээ мөнхөлж, цөөхөн хормын амьдралаа үнэ цэнэтэй болгож чадсан юм. Богинохон хэдий ч  хамгийн үнэ цэнэтэйгээр амьдралаа өнгөрүүлсэн хүү гэхээр зарим хүмүүс олон зүйлийн тухай бодох байх. Юу нь онцгой байсан юм бол, юу нь үнэ цэнэтэй байсан юм бол. Эсвэл бүр зарим нь онцгой чадвартай, авъяастай, хөгжмийн мэдрэмжтэй байсан юм болов уу гэхчлэн яагаад гэх асуултыг олноор тавих байх.

 

Хэрвээ хэн нэгэн таниас хүний амьдралын утга учир, оршин байхын үнэ цэнэ юу вэ?  гэж асуувал магадгүй та эрүүл энх, урт удаан амьдрал гэж хариулах байх. Тэгээд хамгийн түрүүн та өөрийнхөө эрүүл төрсөн бие эрхтнийг хараад баярлах байх. Харин зарим хүмүүсийн хувьд элэг бүтэн, баян цатгалан, өнөр өтгөн амьдрах нь энэ амьдралын утга учир гэж ч хариулах биз.

Харин Тедди Хаулстон хүү та бүхний бодсон шиг бусдаас ухаантай, гоц гойд авъяастай, эрүүл энх, урт удаан амьдраагүй. Гэсэн ч амьдралынхаа цөөхөн хормыг хамгийн үнэ цэнэтэй өнгөрүүлж чадсан.  

Хүүгийн эцэг эх нь түүнийг төрөхөөс зургаан сарын өмнө түүнийг удаан амьдарч чадахгүйг мэдсэн байна. Учир нь эхийн хэвлий дотроо түүний тархины хөгжил зогссон байжээ. Энэ нь түүнийг амьд төрөх эсэх, амьд төрсөн ч хэдий хэр хугацаанд амьд байх нь эргэлзээтэй болгов. Харин  эцэг эх  Жесс, Микэ нарын хувьд бол хүү нь хэд хоног, хэдхэн минут амьдарсан ч хамгийн үнэ цэнэтэй, утга учиртай хугацаа болох байв. Богино настай хүүгийнхээ амьдралыг хамгийн үнэ цэнэтэй өнгөрүүлэхийг Теддигийн эцэг эх шийджээ. Ингээд түүний эцэг эх хоёр хүүгээ амьд төрөх юм бол хоёр зүйлийг заавал хийхийг хүсчээ. Нэгдүгээрт Теддид баптисм хүртээх, хоёрдугаарт түүний эрхтнийг хандивлахаар шийджээ. Энэ л түүний амьдралын утга учир, баяр хөөр, үнэ цэнэ байх болно.

Хүү амьд, тархины эдээс бусад зүйл нь хэвийн үйл ажиллагаатай төржээ.

Гэвч надад өрөвдөлтэй төрсөн хүүгийн эрхтнийг хандивлана гэхэд туслах зүрх зориг төрөхгүй байсан. Гэхдээ Британи даяар, дэлхийн олон улс оронд буй өчвтэй хүүхдийн заримд түүний эрхтэн маш хэрэгтэй гэдгийг мэдэж байсан юм. Гэтэл түүний эцэг эх гаргасан шийдвэрээсээ буцалгүйгээр түүний эрхтнүүдийг хандивлаж чадсан. 

Бидэнд Теддигийн үхэл болон амьдралаас сургамж авах хоёр зүйл байсан юм.  Нэгдүгээрт, Сэтгэн бодох чадвартай, IQ-тай, байгалийн жамаар насалдаг энгийн хүн гэж юу вэ? гэдэг ойлголтыг бууруулахгүй байх бодлогын зохицуулалт чухал гэдгийг, хоёрдугаарт хүүхдийн эрхтэн суулгах үйл явцад эрүүл мэндийн салбар, мэргэжилтнүүд ихээхэн анхаарал хандуулах ёстойг. Тухайлбал, эцэг эхчүүдийн сэтгэлзүйг дэмжих, туслалцаа үзүүлэх,  мэс засал хийж буй эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулахад түлхүү анхаарах хэрэгтэй.

 

Жесс, Микэ нар

Хүүгийн минь үхлээр олон хүн амьдрах болно. Хүү минь үхээгүй харин үүрд амьд байсаар байна”

гэсэн.

 

Тэдний ийм нинжин сэтгэл олон арван хүүхдэд амьдрал бэлэглэв. Бид тэдний ийм зоригтой, нинжин сэтгэлийг дэмжих бус харин бид өөрсдөө ийм сэтгэлтэй болох юмсан гэсэн мөрөөдөл төрсөн юм. Дэлхийн олон мянган хүн өөрийгөө бус бусдыг хайрладаг сэтгэлтэй байгаасай хэмээн хүсэж байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon