Он гарахаас өмнө эхэлсэн шилэн уулзалт, шилэн данс, шилэн трэнд. Мөн Баабарын төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалт гаргах тухай үг хэлснээс хойш эхэлсэн хар жагсаалт хэмээх сэдэв. Энэ хоёрын дундаас холимог трэнд буюу #ШилэнНамтар гэх хаштаг үүсээд байна
Хар жагсаалтад төрд ойртуулж болох, болохгүй хүмүүсийн хар жагсаалт, ТТ-д шунахайрч байгаа гишүүдийн хар жагсаалт, оюуны өмчийн хар жагсаалт, твиттэрт жиргэх, жиргэхгүй хүмүүсийн хар жагсаалт, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хар жагсаалт гэхчлэн нийгэмд болж бүтэхгүй юу байна түүний хар жагсаалтыг гаргах тухай ярих болсон. Шилэн гэдэг нь хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагын хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байлгах зорилго бүхий шилэн данс зэрэг нээлттэй, ил тод төрийн удирдлагын арга барилыг хэлж буй.
Монголын залуучуудын холбооны хар цагаан жагсаалтын талаар МОХ-оос “Хэн нэгнийг гэм буруутай гэж үзэн олон нийтэд зарлан тунхаглаж, сонгох сонгогдох эрхэнд нь халдаж болохгүй. МЗХ залуучуудыг нам, улс төрийн хүчнээр талцуулж, улс төрийн намуудтай наймаалцах оролдлого хийж байна
хэмээн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, маргаан өрнөсөн. Харин энэ ажлыг санаачилсан тал төрд ойртуулж болох, болохгүй улстөрчдийн нэрсийг зүгээр нэг жагсаах бус харин улстөрчдийн хийсэн ажлын намтрыг шилэнд хийсэн мэт ил тод, тодорхой болгож өгнө гэж буй. Тухайлбал, тухайн улс төрч хаана юу хийж байсан, нийгэмд ямар үр бүтээлтэй ажлыг хийсэн, тэр нь үнэн зөв эсэх гэхчлэн өнөөдрийг хүртэл туулсан замын намтраар хар цагаанаар нь жагсаах аж. Үүнийг шилэн намтар гэж нэрлэж байгаа юм байна.
Шилэн намтрын тухай жиргээчдийн байр сууриас хүргэж байна.
Удам Сайтын Үр сайн. #ХарЖагсаалт #ЦагаанЖагсаалт #ШилэнНамтар pic.twitter.com/CX3rbUsb3C
— Гончигийн Эрдэнэбаяр (@mrerdenebayar) April 30, 2015
-Өнөөдөр яагаад #ХарЖагсаалт ярианы сэдэв-ТРЭНД болчихов оо? -Хүмүүст гишгэсэн мөрөө эргэж харах шахалт болсон учраас. #ШилэнНамтар ДЭМЖЬЕ!
— Билэгтийн Ганбилэг (@make2green) April 30, 2015
#ХарЖагсаалт #ЦагаанЖагсаалт нь Улс төрчдын өмнө нь хйисэн алжыг намтар болгон гаргахыг #ШилэнНамтар гээд байга юм. pic.twitter.com/NtJa1kmrBi
— Бат-эрдэнэ.39 (@ujguu_nomad) April 30, 2015
#ХарЖагсаалт #ЦагаанЖагсаалт #ШилэнНамтар Хэн нэгэн амбицтай нөхөр хэвлэлийн хурал зарлаад хийдэг юм биш ил тод байдлаар баримттай хийх ажил
— Хар/Цагаан Жагсаалт (@SuvaOyuka) April 30, 2015
@e_enkule ОКЭ. #МЗХ #ҮЗЗ #ХарЖагсаалт-аа улстөрчийн түүхийг сануулах #ШилэнНамтар гэдэг зарчмаар л хийнэ. ГҮТГЭХ,МУУЛАХ биш. @munkhbat_a
— Билэгтийн Ганбилэг (@make2green) April 30, 2015
@Nomingerel Үндсэн хуульд хүний сонгох,сонгогдох эрхийг хэрхэн тодорхойлсон,түүнд халдах гэж юуг хэлж буйг хэлж өгвөл сайн бна? #ШилэнНамтар
— Билэгтийн Ганбилэг (@make2green) April 30, 2015
#ШилэнНамтар Улстөрийн түшээдийн үнэн түүх намтарыг дэлгэх нь зөв. Гүйцэтгэх ажиллагаа орсон байвал бүүр сайн. pic.twitter.com/dCzuCxP86U
— Анхны Индиго© (@anhniiindigo) April 30, 2015
@e_enkule #ХарЖагсаалт УТ-д УИХ-д орохоор горилогчдын л #ШилэнНамтар. @munkhbat_a юунд ч нэр дэвшихгүй учраас угаасаа утгагүй санагдах...
— Билэгтийн Ганбилэг (@make2green) April 30, 2015
Сэтгэгдэл бичих