Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Энэ шүлгийг мэдэхгүй монгол хүн ховор байх. Нэгэнтээ алдаад түүхийн донсолгоон дунд олон охид хөвүүдээ золин байж сэргээн тогтнуулсан “ТУСГААР ТОГТНОЛ”. Монголчууд бол тусгаар тогтнолыг эрхэмлэгч, эрх чөлөөний төлөө бүхнийг зольж ирсэн эрэлхэг эцэг өвгөдийн үр сад билээ. Бидний хамгийн үнэт зүйл тусгаар тогтнол. Энэ эрхэм, том, цул ойлголт, хамгийн үнэ цэнэ бүхий зүйлийг хадгалж хамгаалж явахын тулд түүний дотоод бүрдэл, бүрдэл бүр тусгаар тогтносон шинж чанараа хадгалж байх нөхцлүүдийг сайтар ухамсарлаж байх хэрэгтэй байна.Энэ удаа тусгаар тогтнолыг газар нутгийн, улс төрийн, эдийн засгийн утгаар нь бүрдэл хэсэг бүрээр авч үзье.
Газар нутгийн тусгаар тогтнол
ХХ-р зууны монголчууд Монгол Улсыг НҮБ-ийн бүрэн эрхэт гишүүнээр элсүүлж, хоёр хөрштэйгөө хил хязгаарын маргаангүйгээр газар нутгаа бэхжүүлж чадсан. Бид газар нутгийн хувьд тусгаар тогтносон улсын иргэд.
Улс төрийн тусгаар тогтнол
Ардчилсан нийгэмд улс төрийн тусгаар тогтнол гэдгийг хууль тогтоох, бодлого боловсруулахад улсын эдийн засгийн хөгжлийн төлөө байж, бүх нийтийн эрх ашигт үйлчилж “зөвшилцөлд" хүрэх-ийг хэлнэ гэж тодорхойлж болно.
Хэрэв хувийн ба ашиг сонирхолын бүлгүүдийн явцуу эрх ашиг нь нийтийн эрх ашиг ба улсын эдийн засгийн хөгжлийн зорилтоос чухал байж, дээгүүрт тавигдаж байвал цөөн хэд нь баяжиж, дийлэнхи олонхи нь ядуурна. Гэмт хэрэг ихэсч, нийгмийн тайван байдал алдагдаж, бусдыг үзэн ядах ба атаархах сэтгэл дэлгэрч, хэт үндсэрхэг үзэлтнүүд "аврагч" мэт аашилна. Бодит үнэн, шийдвэрлэх асуудлын тухай нухацтай ярилцаж ухааруулахын оронд хоосон хийрхэл, хүүхэд хуурч байгаа мэт гэнэн мөрөөдөл тарааж, бие биенээ буруутгах хашгиралдаан чих өвтгөнө.
Нэг компанийн, нэг явцуу бүлэглэлийн эрх ашиг улсын эрх ашгаас дээгүүр тавигдаж байвал, хууль тогтоох үйл ажиллагаа эдийн засгийн явцуу бүлэглэлүүдийн хоорондын тэмцэлдээний талбар болбол хардалт, үл итгэлцэл газар авна. Энэ хардалт, үл итгэлцэл дээр зарим нь популизм хийж, иргэдийг цочролд оруулж тэднийг явцуу зорилтоо гүйцэлдүүлэхэд "ашиглах" эрсдэл бий болно.
Улс төрийн хувьд тусгаар улс болохын тулд хууль тогтоох шатанд мэргэжилтний ба иргэдийн оролцоог жинхэнэ утгаар хангах чухал. Хууль тогтоох үйл явц өөрөө хуульд нийцэх ёстой, хуульд заасан процедурын дагуу явагдах ёстой.
Бид улс төрийн хувьд тусгаар тогнохын тулд улс төрийн намын санхүүжилтэд холбогдох хуулиа сайжруулах шаардлагатай.
Бидэнд хамтдаа бүтээх, хамтдаа бий болгох сайн сайхан дээрээ анхаарлаа төвлөрүүлж, харилцан ярилцаж, ойлголцож, ухаарах, шийдэх соёл, ухамсар, хүсэл эрмэлзэл хэрэгтэй байна.
Эдийн засаг, санхүүгийн тусгаар тогтнол
Бие биенээсээ хамааралтай дэлхийд эдийн засаг, санхүүгийн хувьд тусгаар тогтносон улс гэж байхгүй. Ийм улс гэвэл НҮБ-ээс тусламж авдгийг нь эс тооцвол Хойд Солонгос л байж магадгүй.
Орчин цагт биднээс шаардаж байгаа хамгийн чухал ур чадвар бол “сайн наймаачин байх” явдал. Туршлагатай бизнесмен А-тай наймаа хийхдээ үргэлж өөрийхөө хөдлөх орон зайг давхар бодно, хамгаална. Б, В хоёртой наймаа хийх эрх чөлөөгөө хадгалахыг эрмэлзэнэ. Энэ зарчим, эрмэлзэл улс гүрнүүдийн хувьд ч бас үйлчилнэ. Өнөөдрийн өндөр хөгжсөн эдийн засаг, санхүүгийн ертөнцөд сайн наймаачин байхын тулд улсынхаа эдийн засагчдыг сонсох чухал
. Үүний дээр хуульчид нэн ялангуяа корпрейт хуульч буюу компанийн эрх зүйчдээс асууж сурах хэрэгтэй болно.
Хууль тогтоогчийн шийдвэр гаргах эрх чөлөө
Хууль тогтоогчийн ба шүүхийн хараат бус байдал нь тусгаар тогтнолын суурь, салшгүй хэсэг
юм. Улам бүр бие биенээсээ хамааралтай болж байгаа ертөнцөд хууль тогтоогч улсынхаа хилийн дотор хязгааргүй эрх хэмжээг эдлэхгүй. Орчин үеийн соёлт бүх улсууд НҮБ ба Дэлхийн худалдааны байгууллагын гишүүд. Хууль тогтоогчийн хууль тогтоох эрх хэмжээ нэгдэн орсон олон улсын гэрээг биелүүлэх үүргээр хязгаарлагдаж байдаг.
Аливаа олон улсын гэрээнд нэгдэж орохдоо улсынхаа эрх ашгийг сайн бодох учиртай. Иймээс дээр дурьдсан улс төрийн тусгаар тогтнолыг баталгаажуулах чухал.
Шүүх эрх мэдлийн хараат бус байдал
Хууль тогтоогч, төрийн захиргаа, хувийн компаниуд Үндсэн хууль ба бусад хуульд захирагдах ёстой. Хуулийг хүндэтгэх ба дагах соёл, ёс зүй, ухамсар бол тусгаар тогтнолын баталгаа
. Хуулийг дагаж мөрдөхийн баталгаа бол Үндсэн хуулийн цэц ба шүүхүүд.
Хуулийг сахиулах явцдаа гүйцэтгэдэг шүүхийн чухал үүрэг бол эсрэг тэсрэг зөрчилдөөнтэй ашиг сонирхлуудын тэнцвэрийг олж, нийгмийн тогтвортой байдлыг хангах явдал. Орчин цагт Үндсэн хуулийн цэц ба шүүх аливаа шийдвэр гаргахдаа улсынхаа дотор тогтвортой байдлыг хангах, улсынхаа хөгжлийг хангах бодлогын асуудлыг давхар бодож шийдвэр гаргах ёстой болсон. Бид эдийн засагжсан ертөнцөд амьдарч байна. Хуульчид орчин үеийн компани, эдийн засгийн суурь ойлголттой байх бол зайлшгүй урган гарч буй шаардлага.
Үүрэг хариуцлагаа, ажлынхаа мөн чанарыг ойлгоогүй шүүгчид хэн нэгэн улс төрийн бүлэглэл, эдийн засгийн явцуу эрх ашиг ба өөрийнхөө амин хувийн эрх ашигт үйлчлээд эхэлбэл тэд удахгуй гудамжиндаа буудалцаж эхлэх цагийг наашлуулагч муу ёртнууд. Шүүх нийгмийн үүргээ ухамсарласан, зүрх сэтгэлээсээ шудрага ёсны төлөө зогсоё гэж шийдсэн зөв залуусаар үргэлж, тасралтгүй цусаа сэлбэдэг байх ёстой. Мөнгө биш хүсэл зорилго л нэгдүгээрт тавигдах ёстой. Хүсэл зорилгоо нэгдүгээрт тавьсан шүүгчдийн хүчирхэг нийгэмлэг тусгаар тогтнол, хөгжил, амар тайван амьдралын баталгаа болж чадна. Үүнд хаалт хийж, шүүхийг хамаатан садан, хэлхээ холбооны байгууллага болгох гэж шахалт үзүүлж эхэлбэл бид өөрсдөө мэдэхгүйгээр хэний ч гар хөл болж магадгүй! Ийм нийгэмд айдас, үл итгэлцэл ноёлдог.
Эцэст нь тэмдэглэхэд буюу эргэцүүлэл
Социализмын үед амьдралгүй, хүнээ олоогүй гаргасан хууль дүрэм төлөвлөгөөг зөөллөж хоорондоо найраанд ордог байсан дадал зуршил, сэтгэлгээ үргэлжилсээр байх шиг. Эрх чөлөөнд суурилсан нийгэмд хууль дүрэм журамдаа захирагдаж байж хөгжинө, хэл амаа ололцоно, амар тайван амьдралыг цогцлооно. Найраан дундаа байгаад байхыг хүсч зөрүүдлэн зүтгэсээр удахгүй улсаа тарааж бутлах вий дээ. Гадныхнаас биш өөрсдөөсөө л айж, өөрсдөөс үүдэлтэй асуудлаа засаж сайжруулж явъя.
Ухаант мэргэдийн хэлсэн үгийг урагшгүй хэдэн удирдлага нь мэддэг болов уу Ухаанаа зарж улсаа хөгжүүлэхээс илүүтэй ухаж төнхөж баяжихаа боддог бусуу Эв түнжин ямар их хэрэгтэйг эх түүх маань хэлээд байхад эргүү хонь шиг хэдэн удирдлага нь эвэр туурай уутанд хийсэнтэй ижил бус уу
urdha hj chdhgv hvn yum tom tom yum yarinam