Нийтлэл 05 сарын 08, 2015

Хараагүй эмэгтэй хэвлий дэх үрээ 3D хэвлэлийн тусламжтайгаар 'харжээ'

Сүүлийн жилүүдэд 3D буюу гурван хэмжүүрт хэвлэл эрчимтэй хөгжиж машинаас эхлээд хүний эд эс хүртэл бүхнийг хэвлэж байна. Үүний тусламжтайгаар бидэнд илүү гайхалтай олон боломжууд нээгдэж байгаагийн нэг жишээ бол хараагүй хүмүүст харж чадахгүй зүйлсийг нь "харуулах" юм.

Жирэмсэлснээс хойш тохиодог хамгийн сэтгэл хөдлөм мөч бол ЭХО-р хэвлий дэх үрээ харах байдаг. Гэвч хараагүй эхчүүд энэ сайхан мөчийг мэдрэлгүй өнгөрдөг ч 17 настайдаа хараагаа алдсан Татиана Гверад гайхалтай сюрпризийг эмнэлгээс нь барьжээ. Хүүхдээ ЭХО-р хэзээ ч харж чадахгүй гэж боддог байсан түүнд 3D хэвлэл "харах" боломж олгосон байна.

 

Хэвлий дэх хүү Мюрилогийнхоо зургийг 3D хэвлэлээр "харж" байна:

 blind-pregnant-woman-first-look-unborn-son-3d-printing-ultrasound-huggies-9

 

Видео :

 

Сэтгэгдэл бичих

arrow icon