Амьдралдаа бүтээсэн хамгийн том гавьяа минь ээж байх. Ээж байх намайг өдөр бүр гайхшруулдаг, байгаагаас минь илүү боловсруулдаг итгэмээргүй аялалд хөтөлсөн. Хүүхдүүдээсээ би хязгааргүй их баяр хөөр мэдэрдэг ч зайлшгүй санаа зовох асуудлууд ч гарна.
Тэд намайг өдөр бүр гайхшруулдаг. Өсвөр насны хүүгээс минь эхлээд хөлд орж буй бяцхан охин минь гээд хүүхэд бүр минь амьдралын хором бүрийг өөр өөр эрчим, үйл явдал, мэдрэмж болон хөгжил цэнгэлээр дүүргэдэг. Спортоор хичээллэсэн ч буйдан дээрээ зүгээр сууж байсан ч бид баяр хөөр, инээд наргиа, дуу хөгжмөөр дүүрэн байж ямар нэг зүйлийн талаар ярилцаж өнгөрөөдөг. Хүүхдүүд минь сайхан сэтгэлтэй, хүмүүжилтэй, гайхалтай ухаалаг. Эдгээрер бусын хүн-оршихуйгаар хүрээлүүлэн байгаа би хамгийн азтай хүн
.
Хэнээс ч илүү давуу эрхтэй, сайхан амьдарч байж болох ч хүүхдүүд маань даруу төлөв байх ухаантай байх нь чухал. Энэ амьдралыг босгохын тулд эцэг эх нь хэчнээн их хөдөлмөрлөж, хичээснийг үнэлж, хүндэтгэж чаддаг, эргээд өөрсдөө ч шаргуу хөдөлмөрлөх хариуцлагатай байх хэрэгтэй.
Эцэг эх минь биднийг хүсэл эрмэлзэлтэй байхад тусалж, дэмждэг байлаа. Би ч бас хүүхдүүддээ яг үүн шиг хандаж чадна гэдэгтээ итгэдэг. Том мөрөөдөлтэй байхад нь нөлөөлж, хамгийн сайнаараа амьдрахад нь нөхөр бид хоёр тусалж чадна гэж боддог.
Дэлхий даяар маш олон ээжүүдийн хийдэг шиг хамгийн сайн ээж байх гэж хичээж, үлгэр жишээ болох болно.
Зайлшгүй шаардлагатай үед би ажлаар хол явдаг. Гэхдээ хол байх хором мөч бүрдээ тэднийгээ санана. Намайг явах үед тэд миний тээшинд тэмдэглэлээ нуучихдаг юм. Харин би тээшээ задлан хүүхдүүдийнхээ тэмдэглэлийг хайж, олох дуртай. Гэр бүлийнхээ зургийг авч яван, ширээн дээрээ тавьчихна. Учир нь өглөө сэрээд харах хамгийн эхний зүйл, унтахаасаа өмнө харах хамгийн сүүлийн зүйл тэд минь байх болно. Хол байх үедээ тэднийхээ хоолойг утсаар сонсож, царайг нь харах дуртай. Бурхан минь “FaceTime” байдагт талархъя.
Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй гэдэгт би үргэлж итгэсээр ирсэн. Өдөр бүрийн тодорхойгүй, ойлгомжгүй байдалд бэлэн байж, өөрөөсөө илүү хүүхдүүдээ гэдэг дэлхийн бүх ээжүүдээр би бахархдаг. Учир нь тэд үүнийхээ хариуд эцэс төгсгөлгүй аз жаргал, баяр хөөр, хайраар шагнуулдаг юм
.
Сэтгэгдэл бичих