Сүүлийн үед Улаанбурханаар өвчлөгсдийн тоо газар аваад байгаа. Өнгөрсөн баасан гаригийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2974 хүн сэжигтэй тохиолдол илэрснээс 388 нь лабораториор батлагдсан бөгөөд өдөрт 200 тохиолдол бүртгэгдээд байгааг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлсэн. Түүнчлэн Улаанбурханаар өвчлөгсдийн дийлэнх хувь нь бага насны хүүхэд, оюутан залуучууд байгаа ажээ. Ингээд та бүхэндээ хүнсний бүтээгдэхүүнээр дархлаагаа сайжруулж Улаанбурханаас сэргийлэх мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг хүргэж байна.
Сармис
Одоогоос 7000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн сармисыг өдөр тутмын хоол хүнс болон эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр ирсэн түүхтэй. Сармис нь хүний биед хэрэгцээт амин дэмээр баялаг бөгөөд зүрхний элдэв эмгэг болон ходоод гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлж, дархлааг сайжруулах маш чухал ногоонд тооцогддог. Өдөр бүр хамгийн багадаа ядаж нэг хумс сармисыг тогтмол хэрэглээд байхад таны биеийн өвчин эсэргүүцэх буюу бактерийн эсрэг дархлаа тогтож, халдварт өвчнөөс бүрэн сэргийлж чаддаг байна. Өөрөөр хэлбэл та өдөрт нэг хумс сармис хэрэглэвэл Улаанбурханаар өвчлөхгүй
байж болох нээ. Харин хүүхдүүдийн хувьд сармис идэх дуршилгүй, хоолноосоо ялгаж идэхгүй байх тохиолдол олон гардаг. Зарим хүүхдэд үнэр амт нь таалагддаггүй учир та хоол хүнсэнд үл мэдэгдэх жижиглэн хэрчиж хийгээрэй.
Сүү, сүүн бүтээгдэхүүн
Хүүхдэд бифидо болон лакто бактериар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн нь хоол боловсруулах эрхтэнд байгаа хорт нянтай тэмцэхэд тусалдаг
. Таны болон хүүхдийн тань эрүүл мэндэд хамгийн сайн хүнс бол гэртээ бүрсэн тараг, ээдэм, аарц юм. Эдгээр бүтээгдэхүүний төрөл нь хүний биед элдэв өвчин үүсгэдэг нянг устгах онцгой нөлөөтэй юм. Түүнчлэн цусан дахь цагаан эсийн тоог нэмэгдүүлж биеийн дархлааг сайжруулдаг ажээ. Иймээс Улаанбурхантай тэмцэх хамгийн шилдэг арга бол сүү, тараг
юм байна.
Амтат чинжүү
Мексик болон Америкт ургуулж эхэлсэн амтат чинжүү нь амин дэмийн баялаг бүтээгдэхүүн юм. Дэлхий дээр Мексик, Хятад улсууд нь амтат чинжүү тариалалт, нийлүүлэлтээрээ тэргүүлдэг бөгөөд улаан, ногоон, улбар шар өнгийн амтат чинжүүнүүд амин дэм “С”-гээр нэн баялаг ажээ. Томхон хэмжээтэй нэг амтат чинжүүнд 209 мг “С” амин дэм агуулагдах ба энэ нь дундаж хэмжээтэй нимбэгэнд байх “С” амин дэмийн агууламжаас даруй 3 дахин их гэсэн үг юм. Тиймээс ээжүүд өдөр бүрийнхээ хүнсэнд чинжүүг заавал сонгоорой
.
Зөгийн бал ба нимбэг
Хэрвээ хүүхэд тань ямар нэг хүнсний бүтээгдэхүүнээс элдэв харшил авдаггүй бол дархлааг дэмжих хүнсэндээ чанартай зөгийн бал нэмж хэрэглэж болно. Хүүхдийн өдөрт уудаг шингэн зүйлст нь элсэн чихрийн оронд нэг халбага зөгийн бал нэмж өгөөрэй.
Гэхдээ хоол боловсруулах эрхтэн нь бүрэн хөгжиж амжаагүй нэг хүртэлх насны хүүхдэд зөгийн бал өгч болохгүй гэдгийг анхаараарай.
Мөн дархлааг сайжруулах бас нэг бүтээгдэхүүн бол усанд нимбэг зөгийн балыг хамтад нь хийж уулгах юм. Өдөр тутам ууснаар дархлааны системийг маш сайн дэмждэг.
Цай
Цайны олон төрөл, тэр дундаа ногоон цай нь бодисын солилцоог сайжруулж, ходоод гэдсийг цэвэрлэхэд нэн тустай гэлцдэг. Дэлхий дээр цайны зургаан төрөл байх ба үүнээс та бидний өдөр тутам хэрэглэдэг байхуу цайг хар буюу улаан цайны төрөлд авч үзэхийн сацуу ногоон цайны нэгэн адил биеийн эд эсийг гэмтээгч чөлөөт радикалуудыг устгаж, биеийн өвчин эсэргүүцэх дархлалын тогтолцоог дэмжиж өгдөг байна.
Цэвэр жимс, ногооны шүүс
С амин дэм болон антиоксидантаар баялаг цэвэр жимс, ногооноос шахаж гаргасан шүүс, мөн л дархлааг тогтмол ”ажиллахад” тусалдаг
аж. Цэвэр жимсний шүүсийг байнга хэрэглэж заншсанаар хүүхдийн өвчин илааршихад дэмжлэг үзүүлнэ.
Сэтгэгдэл бичих