Гарааны бизнес эрхлэгч Next Thing Co. компанийн залуус өөрсдийн граждаа техник хангамжид хувьсал хийх шинэ нээлт хийжээ. Тэд эцсийн бүтээгдэхүүний үнийг 100 гаруй ам. доллараар багасгаж чадах 9 долларын чип бүтээсэн байна. Үүнийг бүтээх санаагаа GIF зураг авах зорилготой бүтээсэн камераасаа олжээ.
Уг зургын аппарат 250 ам.долларын үнэтэй бүтсэн бөгөөд үүнд 35 долларын үнэтэй Raspberry Pi чипийг ашигласан байна. 250 ам.доллар гэдэг энгийн, зугаатай зүйл худалдан авахад хэт үнэтэй байсан тул тэд үнийг багасгахаар ажиллаж эхэлжээ. Ингэхийн тулд тэд Хятадын Allwinner технологи компанийн хурдасгагч программ Hax.co-н тусламжтай 1 гигагерцийн давтамжтай процессорыг бүтээв. Энэ нь 512 мегабайтын RAM, гигабайтын санах ойтой ARM core-той аж.
Тэдний бүтээсэн процессор багахан хүчтэй ухаалаг гар утасны тооцоолууртай эн тэнцүү. Гэхдээ хүчин чадал бага шаардах тоглоом, ухаалаг төв болон ямар нэгэн төхөөрөмжид холбогдоход хангалттай хүчтэй. Түүнчлэн дэлгэцтэй холбогдох чадвартайгаас гадна өөр дээрээ Wi-Fi болон Bluetooth холболттой аж.
Энэхүү чипийн хамгийн гайхалтай онцлог нь ердөө 9 долларын үнэтэй. Уг чипийн тусламжтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд энгийн бүтээгдэхүүнээс 100 орчим доллараар хямд байх аж.
Allwinner , Next Thing Co компаниуд хамтран уг чипийн тусламжтайгаар 5000 гаруй компьютер үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү The Kickstarter чип 50,000 долларын хөрөнгө оруулалт босгохоор төлөвлөж байсан ч одоогийн байдлаар 14,000 ивээн тэтгэгчтэй болж 701,873 долларын хөрөнгө оруулалт цуглуулаад байна.
Уг чипийг энэ есдүгээр сараас эхлэн нийтэд худалдаалж эхлэнэ.
Сэтгэгдэл бичих