Өмнөд хөршид жинхэнэ iPhone 6-ын гуравны нэгтэй тэнцэх үнэтэй, харахад яг жинхэнэ бүтээгдэхүүн мэт харагддаг
утас зах, задгай худалдаагаар зарах залилан гарч байгаа тул урд хөршийг зорих худалдан авагчид сэрэмжтэй байна уу.
Гадна хайрцаг нь шампэйн шаргал өнгөтэй, гаднаас нь барихад өнгө, жин, савлагаа, хайрцаг зэрэг нь жинхэнэ бүтээгдэхүүнээс ялгарахгүй. iPhone 6 худалдаанд гарснаас хойш 3 сарын дотор хийгдсэн хуурамч бүтээгдэхүүн. Газар дээр нь шалгах арга бол утасны цэнэглэгчийн нүх рүү цэнэглэгчийг залгаж үзэх. Жинхэнэ бүтээгдэхүүн шиг таг хийж угсрагдах дуу сонсогдохгүй. Задлаад үзвэл дэлгэцний хэмжээ, гадна гэрээс бусад нь өөр, touch панел болон дэлгэц хоорондоо наалдаагүй, 2G симтэй, цэнэг авахтай, авахгүйтэй. Байршил, даралт, гэрэл гэх мэт мэдрэгчүүд байхгүй. Батарей нь 600 mAh-аар дутуу, үйлдлийн систем нь OS биш, нэг үгээр хэлбэл iPhone биш.
Сэтгэгдэл бичих