Нийтлэл 05 сарын 12, 2015

Долларын ханш дотроос биш гаднаас чангарвал яах вэ?

Дөрөвдүгээр сарын 28-нд Нью Йоркийг нэг нүүр царай арьсан эдлэлийн Coach брандийн хувьцаа 9% огцом унасан нь өмнөх өдөр мэдээлсэн борлуулалтын орлого өмнөх жилээс 15% буурсан дүнтэй холбоотой байв. Гадаад дахь борлуулалт нь буурсан ч АНУ-гийн зах зээл дэх борлуулалт нь 24% унаж, хамгийн том ухралт болжээ. Американ Эйрланы борлуулалт ч 2% унаж, шинэ Боинг авах төлөвлөгөөг 2017 он хүртэл хойшлуулсан гэв. Procter and Gamble 2017 он хүртэл удирдах ажилтны 25-30%-ыг хална... Энэ бүхэн АНУ-ын эдийн засагт ханш нь чангарсан доллароос үлээж буй сэрүүн салхи юм. Экспортлогч орны хувьд ханш чангарсны улмаас 2015 оны эхний 3 сарын худалдааны алдагдал 51,4 тэрбум доллар болж, зургаан жилийн хамгийн муу дүнд хүрлээ. Дээр нь газрын тосны хямд үнэ салбарын компаниудад цохилт болж, өнгөрсөн онд 100 гаруй мянган хүн ажлын байргүй болов. Макро эдийн засаг 14 оны сүүлийн улиралд 2,2% өссөн ч, 1-3 сард 0,2% болж огцом саарав.

 

 Дээр нь АНУ-ын төв банк намраас бодлогын хүүг нэмнэ гэсэн таамаг газар аваад байна. Энэ нь ханш улам чангарахад хүргэж, долларын зээлтэй орнуудад үхлийн цохилт өгч мэднэ. Ерөнхийдөө дэлхийн гурав дахь том эдийн засаг хамгийн их хэрэглээтэй валютын үнээ нэмбэл дэлхийн эдийн засагт 0,16% агшаах нөлөө үзүүлнэ гэж Даива судалгааны групп үзэж байна. Дэлхий нийтээр 3% гарантай угаасаа маруухан дүр зураг улам барайна гэсэн үг. Хятадын 1-3 сарын өсөлт 7%.  Өөрсдөө бол ийм түвшинд алгуур өсөлт хийхийг болж байна гэж үзэж буй. 2014 оны 11 сараас хойш бодлогын хүүгээ гурван удаа буулгасан, цаашид энэ хурдаас илүү өсөх шинжгүй. OECD-ийн тооцсоноор Хятадын дотоод эрэлт 2% буурмагц дэлхийн өсөлт 0,3% буурдаг байна. Манай улсынх бол 10%-аар буураад буй. Одоо ч цааш хэрхэн шийдвэрлэгдэх нь бүрхэг Грекийн өрийн асуудал Европын хөлийг хойш чангаасаар байна. Дефолтоос хамгаалах даатгалын арилжааны тооцоонд дефолт хийх эрсдэл 80 хувь гэж тооцогдож байна.

 

Нэг үгээр дэлхийн эдийн засаг гурван гол цэгтээ сайн муу холилдсон дүр зурагтай, өсөлт удааширсан байдал үргэлжлэх магадлал өндөр байна. Манай улсын хувьд Хятадын эрэлтээс үүдэлтэй гадаад шоокыг ерөнхийдөө шингээсэн гэж үзэхээр, энэ оны эхний улиралд төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна. Харин долларын зээлтэй, дотоод гадаадын төгрөгийн болоод валютын зээлийн зөвхөн хүүгийн төлбөрт гэхэд жилд 700 тэрбум төгрөгийн зардал гарч буй орны хувьд АНУ бодлогын хүүгээ одоогийн 0,25%-с өсгөвөл үүсэх ханшийн эрсдлийг тооцож байхгүй бол орлогын төлөвлөгөө тасалдаж, алдагдал 1,5 их наяд гарах төлөвтэй улсын төсөвт бас нэг гэнэтийн гадаад шоок үүсэж магадгүй байна. 

Сэтгэгдэл бичих

    • mgl
    • 2015-09-19

    Bas sonirholtoi olon talaas harsan info bail

arrow icon