Нийтлэл 05 сарын 13, 2015

Зуны трэнд: Энэ зун үсээ яаж янзлах вэ?

Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухал зүйлсийн нэг нь үсчний газраар ороод гарах байдаг. Үсээ тайруулж, хэв маягаа өөрчлөхөд дагаад сэтгэл санааны байдал болон өөртөө итгэх хандлага ч өөрчлөгддөг. Тиймээс үсний засалтаа өөрчлөн энэ зуныг шинээр эхэлмээр байвал 2015 оны зуны үс засалтын трэндийг сонирхоорой. Эдгээр засалтуудын ихэнх нь заавал үсчин орж цаг, мөнгөө үрэх шаардлагагүй амар засалтууд учраас жаахан цаг гаргаад дадлага хийхэд л хангалттай. 

 

Трэнд No.1: Цэцгэн үс

Энэ улирал маш олон дизайнерууд коллекцоо танилцуулахдаа үс засалтдаа  цэцгэн чимэглэлийг ашиглаж байна. Үзэсгэлэнт моделууд сарнай, лиш гээд бүхий л цэцгээр үсээ гоёсон нь зун цагийг шууд санагдуулахуйц улам сайхан харагдуулж байна. Бас та ч гэсэн яагаад болохгүй гэж.   

 

 

 

 

Трэнд No. 2: Толигор цэвэрхэн боосон үс

Үсний гел болон бэхжүүлэгч ашиглан толийтол нь  цэвэрхэн зассан үс нь туг үс нүүр ам, мөр рүү унжин, тээг болохгүй амар бөгөөд энгийн засалт юм. 

 

 

Трэнд No.3: Сүлжмэл үс

Сүлжмэл үс үсний загварт маш чухал засалт болсоор л байна. Ирж буй дулаан улиралд загварын олон мэргэжилтнүүд нурууныхаа голоор унжуулсан урт сүлжмэл үсийг санал болгож байна.

 

 

 

Трэнд No.4: Бан засалт

Бан үсний засалт: янзлахад хурдан, энгийн бас загварлаг. Alexander McQueen, Bottega Veneta, Calvin Klein Collection, Lanvin, Dolce & Gabbana гэх мэт маш олон брэндүүд 2015 оны хавар-зуны улирлын загварууддаа балерина болон доороо боосон бан засалтыг ашиглажээ. 

 

 

 

Трэнд No.5: Доор боосон понитэйл

Энэ зун дээрээ боосон энгийн понитэйл засалтаас илүү аль болох хүзүүтэйгээ ойрхон доор боосон понитэйл трэнд болж байна. Зарим дизайнерууд энэ засалтыг үс буржийлгадаг индүүгээр жижиг долгион оруулан  чимэг болгож байна.  Мөн та ингэж бооход хангалттай урт үстэй биш бол хиймэл үс ч ашиглаж болох нь.

 

 

 

Трэнд No.6: Том долгионтой буржгар үс.

Энэ улирал урт шулуун үс трэнд болж байгаа ч гэсэн үс буржийлгагч индүү ашиглахыг хэн ч хориглоогүй.  Үдэшлэг, баяр ёслолд явахаар бол үсээ хөвсөлзсөн том долгионтой болгож янзлаарай.  

 

 

Трэнд No.7: Арзгар үс

Үсэндээ анхаарал хандуулах зав чөлөө багатай бүсгүйчүүд санаа зоволтгүй боллоо. Хааш яаш арзгар үс  харин ч таны давуу тал  болох болно. 

 

 

Трэнд No.8: Мушгиж бөөрөнхийлсөн үс

Энэ улирлын жинхэнэ хит засалт бол мушгиж бөөрөнхийлсөн үс.  Харин харагдах байдал нь тухайн хүний төсөөлөл болон уран сайхны мэдрэмжээс шалтгаалах болно.  Өөрөөр хэлбэл өөрийн толгойны хэлбэр болоод өмсөх хувцсандаа тохируулан энэ засалтыг хэрхэн гоёор илэрхийлэх вэ гэдгийг та л шийдэх үлдлээ.

 

 

 

Трэнд No.9: Химитэй буржгар үс

Хөвсийсөн буржгар үс загварын шоунуудад харагдалгүй их удсан. Гэвч бид ирээдүйд юу болохыг мэддэггүй шиг хуучирсан трэндүүд хэзээ эргэн ирэхийг ч таамаглашгүй. Харин энэ улирал хөвсгөр буржгар үс дахин трэнд боллоо. Гэхдээ хими хийлгэхдээ тун болгоомжтой бас хянуур байх хэрэгтэй шүү.

 

 

Трэнд No.10: Төрөлхийн урт үс

Урт эрүүл үс бол жинхэнэ байгалийн тансаг бэлэг. Урт үстэй бүх хүмүүс ургуулах амархан ч арчилгаа ямар хэцүү байдгийг мэдэж байгаа. Гэхдээ тэр их арчилгаа, хүчин чармайлтын үр дүн мэдээж талаар өнгөрдөггүй.  Зүгээр л урт үс энэ зуны трэнд болно гэдэгт эргэлзэж байвал загварын шоунуудын тайзнаа алхаж буй урт үстэй алдартай загвар өмсөгчдийн цувааг харахад л хангалттай.  

 

 

Трэнд No.11: Үсний өнгөний трэнд

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon