Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг маш хүчтэйгээр илэрхийлсэн “Ганц хуруу” (Mono Finger) нэртэй цуврал зургийг Солонгосын уран бүтээлч Alice HJ зуржээ. Тэрээр эдгээр бүтээлдээ хүүхдийн өсөлт хөгжлийн явц, үүднээс үүдэлтэй сэтгэл санааны гүн хямралыг дүрсэлсэн байна. Үүнээс гадна гэр бүл, нийгмээс ирэх дарамт, шахалт хүүхдэд яаж мэдрэгддэг, мөн эцэг эхчүүдийн хүүхдэдээ хэрхэн хайр найргүй, болгоомж, анзааргагүй ханддагийг мэдрүүлэхүйц хурц дүрслэлээр шүүмжлэн харуулжээ. Түүний зургуудаас гэр бүлийн хүчирхийллээс болж хүүхэд хэрхэн ганцаардаж, зовж тарчилж байдгийг тод харж болно. Эдгээр зураг магадгүй аймшигтай, хэт хэтрүүлэг бүхий уран сэтгэмжтэй мэт санагдаж болох ч бодит үнэн юм.
“Нэг өдөр хүүхэд минь шөнө дунд ганцаархнаа уйлж байгааг нь мэдэхгүй өнгөрөх вий гэдэг бол миний хамгийн том айдас.”
- Alice HJ
Сэтгэгдэл бичих