Австрийн нийслэл Венн хот замын хөдөлгөөний аюулгүй байдал болон тэвчээртэй байж нэг нэгнээ хүндэтгэх үзлийг дээшлүүлэхийн тулд нэгэн сонирхолтой санааг гаргажээ. Ижил хүйсийн хосууд буюу ЛГБТ хүмүүсийн зураг бүхий хэдэн арван гэрлэн дохиог байрлуулсан байна. Хэрвээ тэр хосууд улаан өнгөөр гэрэлтвэл явган зорчигчид зогсоно, харин хосууд ногоон өнгөөр асвал явж болно гэсэн үг юм.
Хотын удирдлагууд хэлэхдээ эдгээр шинэ гэрлэн дохионууд явган зорчигчид болон жолоочидын анхаарлыг татсанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа хэмээжээ. Мөн тэд "Энэ гэрлэн дохио энэ жил Венн хотод зохион байгуулагдах “Eurovision” дууны уралдаанд зориулан Венн бол ЛГБТ хүмүүсийн эрхийн асуудалд хүндэтгэлтэй ханддаг хот гэдгийг дүрслэн харуулж байгаа юм." хэмээжээ.
Сэтгэгдэл бичих