Туул, Сэлбэ голын тулгамдсан асуудлаар Усны газрын дарга асан З.Батбаяр, Туул гол хамгаалах үндэсний хөдөлгөөний зохицуулагч Б.Жагар, иргэн н.Дэмбэрэл нар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Хурлын үеэр Туул голын усны нөөц багасч урсгал тасарсан
тухай мэдээллэсэн юм. Учир нь Туул голын Баянзүрхийн гүүр орчмын Туул голын урсгал тасарчээ. Энэ нь Туулын эрэг орчмын хайрга олборлох үйлдвэрүүд, арьс ширний үйлдвэрүүд, эрэг орчмоор барилга барьж байгаа компаниудын хууль бус үйлдлээс шалтгаалж байгаа тухай хурлын үеэр онцолсон юм. Өнөөдрийн байдлаар
Туул голын эрэг орчмоор 110 гаруй арьс ширний үйлдвэр, 60-70 орчим хайрга олборлох үйлдвэр үйл ажиллагаа явуулж үйлдвэрийн бохироо Туул гол руу шууд цутгадаг
ажээ.
Дашрамд дурдахад, Туул голын урсгал хамгийн сүүлд 2012 онд 21 хоног тасарч байжээ.
З.Батбаяр “Туул голыг дархан цаазтай газар болгох хэрэгтэй”
“Төр засаг, иргэдээс Туул гол, Сэлбэ голд хандуулах анхаарал суларснаас өнөөдрийн энэ урсгал тасрах байдалд хүрээд байна. БОНХАЖЯ юуны төлөө, ямар зорилттойгоор ажилладаг яам гэдгийг ойлгохгүй байна. Нийслэлийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын урсгал тасарч, нөөц нь багасаад байхад БОНХАЖЯ-ны сайд нь казиногийн тухай хууль танилцуулаад сууж байна. Бид Туул голын энэ асуудлыг бага ч болов шийдвэрлэх үүднээс Туул, Сэлбэ голтой холбоотой хоёр хуулийн төсөл өргөн барихаар шийдээд байгаа. Нэгдүгээрт, Туул голыг дархан цаазтай болгох, хоёрдугаарт Сэлбэ голыг Нийслэлийн тусгай хамгаалалтад авах тухай юм. Энэ хуулиуд батлагдвал өнөөдрийн бидэнд тулгараад байгаа асуудлууд бага ч болов шийдэгдэх юм. Туул голыг дархан цаазтай газар болгосноор арьс шир, хайрга олборлох үйлдвэрүүдиийг нүүлгэж, хууль бус барилга барьж байгаа этгээдүүдэд арга хэмжээ авч чадна. Ингэснээр Туул, Сэлбэ голын бохирдол багасч усны нөөц нэмэгдэнэ.”
Б.Жагар: Туулын тусгай хамгаалалтын бүсд хууль бусаар хайрга олборлож байна
Туулын эрэг орчмоор хууль бус үйл ажиллагаа явуулдаг хайрганы үйлдвэрүүд олширсон. Үүний нэг нь Хан-уул дүүргийн Шувуун фабрикд “Ар бөхөг” ХХК Туулын тусгай хамгаалалтын 70 га газар хайрга олборлож эхэлсэн
. Энэ асуудлаар Туул гол орчмын оршин суугчид гомдол мэдүүлэн, эсэргүүцсэн ч одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна. Төр засгаас эл хууль бус үйлдэлд анхаарал хандуулж Туул голоо хамгаалах цаг болсон гэдгийг хэлмээр байна.
Туул гол болон бусад газруудад амарч буй хүмүүсийн заавал мөрдөх ёсон Үүнийг мөрдөөд хэвшихвэл Туул голоо хамгаалалахад чухал хувь нэмэр болмоор санагдахюм https://www.facebook.com/photo.php?fbid=10206537556618657&set=a.2181767864733.286326.1263057373&type=1&theater