Нийтлэл 05 сарын 13, 2015

Масло, Маргаринаа ялгаж суръя!

   Саяханы нэгэн амралтын өдөр хүнсээ цуглуулахаар дэлгүүр тийш зүглэлээ. Масло авахаар нүд эрээлжилтэл олон янзын бүтээгдэхүүн өрж тавьсан хөргөгчний өмнө ирлээ. Импортын олон өнгө үзэмж бүхий савалгаатай, мөн эх орны үйлдвэрийн гэх цөцгийн тоснуудаас алийг нь сонгохоо мэдэлгүй хэсэг эргэлзэн зогсов. Тэрхэн зуур “Ингэхэд бид масло, маргирин хоёрын ялгааг харж, таньж чаддаг юм уу даа” гэсэн бодол зурсхийв. Ер нь л   бид шар өнгөтэй л бол масло гээд итгээд авчихдаг нь үнэн. Ийнхүү иддэг зүйлийнхээ мөн чанарыг мэдэхээр эрэл хайгуул хийгээд үзэв.  

 

Цөцгийн тос буюу масло гэж юу вэ? 

Монголчууд бид цөцгийн тосыг масло гэж нэрлэдэг. Үнээний сүүнд агуулагдах тосыг шүүн ялгаж маслыг гарган авдаг байна.Масло нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг эсэргүүцдэг төдийгүй биен дэхь тосны исэх урвалыг сааруулдаг гээд олон давуу талтай шим тэжээлтэй хүнс юм. Бидний хувьд багадаа сливочный масло буюу орос цөцгийн тосыг талхан дээр түрхэж идэж өссөн хүмүүс цөөнгүй. “Одоо дэлгүүрүүдээр масло төрөл төрлөөрөө байх хэдий ч дээр үеийн тэр амтыг гүйцэх масло хаанаас ч эрээд олдохгүй юм” гэж ярих хүмүүс олон байдаг. 

 

Маргарин гэж чухам юу юм бол?

  Википедияд бичсэнээр маргарин бол захиалгаар бүтээгдсэн хүнс аж. 1860-аад оны үед Францын эзэн хаан III Наполеон армийн хэрэгцээг хангах төдийгүй ядуу ардуудад зориулан цөцгийн тосыг орлох зүйлийг бүтээсэн хүнд өндөр шан өгөхөө зарласан байна. Цэргүүдийн хоолонд цөцгийн тос хэрэглэх нь үнэтэй, тэгээд ч хүрэлцээ муутайгаас гадна амархан мууддаг (ялангуяа халуунд), амт нь гашуурдагтай холбоотойгоор эзэн хаан тийм санаа сэдсэн байжээ. Ийнхүү шингэн тосыг хатуу болгох аргыг боловсруулсан Ипполит Меже-Мурье гэгч франц химич Наполеон хааны шагналыг авчээ.

  Цөцгийн тосыг орлогч энэхүү хямдхан холимог нь сувдтай төстэй гялтганасан өнгөтэй байсан учир шинэ бүтээгдэхүүнд грекээр “сувд” буюу “маргаритарион” гэдэг нэр өгсөн байна. Маргарины түүхий эдэд амт, үнэрийг нь арилгаж цэвэршүүлсэн ургамлын тос агуулагддаг  хортой хүнс юм. Шингэн тосоо халааж, дундуур нь устөрөгч гүйлгэхэд устөрөгчийн атомууд ургамлын тосны молекуудтай нэгддэг. Ийнхүү устөрөгчийн нөлөөгөөр тосыг хатууруулахыг “гидрогенизаци” гэх бөгөөд энгийн үгээр хэлбэл тосны хүчлийн молекулуудыг устөрөгчийн атомуудаар чигжиж, шингэн тосыг хатуу болгон хувиргаж байгаа хэрэг. Үүний үр дүнд хатуу тостой төстэй, тосны хүчлийн трансизомер хэмээх зүйл үүсдэг. Трансжир гэж нэрлэгддэг байгалийн бус, хүний бүтээл болох маргарины нэгдлийг задлах фермент хүний биед байдаггүй учир энэ нь цусаар түгээгдэн эрүүл мэндэд асар их хор учруулдаг нь тогтоогджээ. 

 

Масло,  маргарин хоёрыг хэрхэн ялгах вэ

 

Масло уу, эсвэл маргарин уу? Энэ хоёрыг ялгаж сурахын  тулд та хамгийн түрүүн орц найрлаганд нь юу орсон байдгийг мэдэж байх хэрэгтэй.

Жинхэнэ цөцгийн тос буюу маслоны найрлаганд дараах үндсэн жорууд орсон байх ёстой:

-Витамин A, D,E агуулагдсан

-Pure natural- байгалийн гаралтай

-Saturated fat- ханасан өөхний найрлагатай- /хэмжээ их/

-Хлострины хэмжээ их 

Харин маргарины найрлагад дараах жорууд бичигдсэн байдаг: 

-Витамин A, D агуулагдсан

-Сontain trans fat- Транс өөх агуулагдсан  

- Маслоноос 25-60 хувь илүү калори агуулсан байдаг /калорын хэмжээ их/

-Unsaturated fat- ханаагүй өөх буюу ургамлын гаралтай / Vegetable oil, Hydrogenated oil/

-Хлострины хэмжээ бага 

Дээрх жоруудаас  харахад та масло, маргариныг ялгахын тулд хамгийн түрүүнд  транс өөх агуулсан эсэхийг нягталж үзэх нь чухал. Өөрөөр хэлбэл транс өөх агуулагдсан бол тэр нь маргарин бөгөөд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бүтээгдэхүүн гэж ойлгож болно.   

Харин үүний дараагаар таны шалгах ёстой зүйл бол ханасан болоод, ханаагүй өөхний  хэмжээ юм. Таны сонгож байгаа бүтээгдэхүүний найрлагад Saturated fat буюу ханасан өөх их хэмжээгээр орсон бол та байгалийн гаралтай бүтээгдэхүүн буюу масло гэж ойлгож болно. Харин эсрэгээрээ  найрлагад нь /Unsaturated fat/ буюу ханаагүй өөхний хэмжээ  их орсон маргарин юм. Мөн таны сонгох гэж байгаа бүтээгдэхүүн дээр транс өөх агуулаагүй гэсэн  мөртлөө vegetable oil /ургалмлын  тос/,  Hydrogenated oil /ус төрөгчтэй газрын тос/-ны найрлагатай гэсэн бол энэ нь ургамлын гаралтай ханаагүй тосоор хийгдсэн маргарин байх нээ.  Та эдгээр зүйлсийг сайн мэдэж байхад масло, маргарин 2-ыг ядах юмгүй ялгаж таньж сурна. 

 

Маргарин хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

 Барууны хөгжингүй орнуудад хүнсний ямар ч бүтээгдэхүүний шошгон дээр трансжирын агууламжийг заавал заахыг хуульчилсан байдаг аж. Маргаринд трансжирын хэмжээ 40 хувьд хүрдэг учир цусан дахь холестериныг нэмэгдүүлж, эсийн бүрхүүлийн хэвийн ажиллагааг алдагдуулж, хорт хавдар болон судасны эмгэг үүсгэж, бэлгийн чалхад сөргөөр нөлөөлдгийг мэргэжилтнүүд анхааруулсан  юм.

 1993 онд Харвардад хийгдсэн сувилагч нарын судалгаанд 85000 эмэгтэй оролцжээ. Судалгаагаар трансжир ихтэй хүнс хэрэглэдэг хүмүүсийн хувьд  бусдаасаа зүрхний шигдээс болон чихрийн шижингээр өвчлөх магадлал 50 хувиар их байсан нь тогтоогджээ.

 Мөн маргарины хэрэглээ нь цөцгийн тос, тарган махнаас илүүтэйгээр зүрх судасны өвчний эрсдлийг үүсгэдэг гол зүйл болох нь нотлогдсон аж. 

 

        

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2022-02-18

    масла маргирин хоёрыг буцалгахад ямар нэгэн ялгаа гарахуу

    • Иргэн
    • 2021-11-17

    Бүгэд л хараад бараг мэддэг болцон шүү дэ. Сав баглаа боодолгүй масло гээд байгааг ялгаж салгах юм хэлээд өгвөл тэр харин мэдлэг болох байх даа

    • Иргэн
    • 2020-11-17

    Маш их баярлалаа.. хөргөгчиндөх масло оо авч үзлээ ургамлын тос байна..

    • иргэн
    • 2020-05-23

    баярлалаа, хэрэгтэй мэдээлэл байна

    • в
    • 2018-12-06

    маш их баярлалаа. Саяхан мэдэхгүй маргарин авсан байна.

    • Балжка
    • 2017-01-07

    Сайн байна уу? 82%-тай Орос масло гээд захуудаар зарагддаг кг масло тэгээд Масло яг мөн үү?

    • энх
    • 2016-05-15

    стандарт масло аль нь вэ

    • ганаа
    • 2015-12-08

    цөцгийн тосны тухай хаанас олж мэдэх вээ

    • Зочин
    • 2015-10-10

    www.trends.mn гуйлт байхын, манай уйлдвэрийн цецгийн тосны талаар яг газар дээрээс нь сурвалжлага оруулаач. Цэвэр масло 72%тослогтой байдаггуй юм гэсэн, заавал хольцтой, цэвэр масло бол 82%тослогтой л бдаг гэнээ. Манайх яагаад 72% тослогтой байдаг юм бол , цэвэр биш хлольцтой юм болов уу? Уненийг мэдмээр бнайн

    • Зочин
    • 2015-10-09

    malin garaltai uuh tos , mahaa l heregleed bai geed b.gaa wm bishvv. iim todorhoi yariad bhad .

    • Зочин
    • 2015-10-09

    Маргаринд трансжирын хэмжээ 40 хувьд хүрдэг учир цусан дахь холестериныг нэмэгдүүлж, эсийн бүрхүүлийн хэвийн ажиллагааг алдагдуулж...' гэсэн байна. Энэ бол буруу юм. Маргариныг ургамалын гаралтай тосоор хийдэгь ургамалын гаралтай тосонд холестерин байдаггүй. Харин малын гаралтай маслонд холестерин байдаг болхоор зүрх судасны өвчин үүсхэд нэмэрлэдэг. Трансөөхөн хүчлүүд сайн уу гэвэл мэдээж үгүй, гэхдээ малын гаралтай өөх, тосноос бага аюултай гэж хэлж болох байх.

    • Зочин
    • 2015-10-09

    Маргаринд трансжирын хэмжээ 40 хувьд хүрдэг учир цусан дахь холестериныг нэмэгдүүлж, эсийн бүрхүүлийн хэвийн ажиллагааг алдагдуулж...' гэсэн байна. Энэ бол буруу юм. Маргариныг ургамалын гаралтай тосоор хийдэгь ургамалын гаралтай тосонд холестерин байдаггүй. Харин малын гаралтай маслонд холестерин байдаг болхоор зүрх судасны өвчин үүсхэд нэмэрлэдэг. Трансөөхөн хүчлүүд сайн уу гэвэл мэдээж үгүй, гэхдээ малын гаралтай өөх, тосноос бага аюултай гэж хэлж болох байх.

    • Зочин
    • 2015-10-09

    Маргаринд трансжирын хэмжээ 40 хувьд хүрдэг учир цусан дахь холестериныг нэмэгдүүлж, эсийн бүрхүүлийн хэвийн ажиллагааг алдагдуулж...' гэсэн байна. Энэ бол буруу юм. Маргариныг ургамалын гаралтай тосоор хийдэгь ургамалын гаралтай тосонд холестерин байдаггүй. Харин малын гаралтай маслонд холестерин байдаг болхоор зүрх судасны өвчин үүсхэд нэмэрлэдэг. Трансөөхөн хүчлүүд сайн уу гэвэл мэдээж үгүй, гэхдээ малын гаралтай өөх, тосноос бага аюултай гэж хэлж болох байх.

    • Зочин
    • 2015-10-09

    maslo ch bn uu margarin ch bn uu ali aliniig n ideed yah yum

    • Zochin
    • 2015-10-09

    Orosyn slivochnyi maslo geed zarj baidag maslyg avdag amt ni busdaasaa uur baidag ch deer uye-n huuhed baihdaa iddeg baisan amtand hurdeggui, getel saya Ulan-Ude yavahdaa tendees ene maslyg avch idlee yag l huuhed baihdaa iddeg baisan ter amt bailaa, tendees ch hudaldaj avchiran nuguu mercurygees avdag maslotaigaa haritsuulahad end zarj baigaa ni amt ih sul baih yum. Ingeheer yu gej oilgoh ve, esvel orsod uildverlej baigaa uildveriin technologios bolj baina gej oilgoh uu. Yer ni manai suunii uildveriin maslo l hamgiin naidvartai ni gej bodoj baina.

    • Mgl
    • 2015-10-09

    Бичээд байхад ялгахгүй гээд байдаг. Та нарыг яамаар ч юм бэдээ?!

    • Zochin
    • 2015-10-09

    Rama maslo margarin umuu

    • yalgax arga
    • 2015-10-09

    yalgax ni amarxan sh dee, xulduugchid xiixed xatuurch bgaa ni maslo, zuulun xeveeree bdag ni margarin

    • Z
    • 2015-10-09

    Yalgahgui bol suunii uildveriin tsutsgiin tosiig avch heregle

    • Зочин
    • 2015-10-08

    harahad l oilgomjtoi sh de, margarin shar, ursamtgai amt ni suunees gargasan maslonoos shaal oor

    • asuult
    • 2015-10-08

    tegeed ali ni maslo ali ni margarin yum be shal oilgomjgui yum bichihiin

    • Bi
    • 2015-10-08

    Ene 2.g yaj yalgah ce?yalgaag ni sn todorhoi gargaj bichihgeegui dutuu dulmig bn

    • deegi
    • 2015-10-08

    Yaj ylgah ym be uneer ni yumu.odo chin uneeni suu nasand hursen hund muu geh ym tegeh.r tos ni adil biz.bodood bhad ymar ch amitan tom bolchood suu uudaggui.margarin.g urgamalin tosn.s avdag ym bol harin sain ym bishu.yahav himiin arga bol barag l buh ymand ashgladag bson tsag shu de.

    • аөаө
    • 2015-10-08

    стандарт масло чинь маргарин гэсээн

    • a66daa
    • 2015-10-08

    'Маргаринд трансжирын хэмжээ 40 хувьд хүрдэг учир цусан дахь холестериныг нэмэгдүүлж, эсийн бүрхүүлийн хэвийн ажиллагааг алдагдуулж...' гэсэн байна. Энэ бол буруу юм. Маргариныг ургамалын гаралтай тосоор хийдэгь ургамалын гаралтай тосонд холестерин байдаггүй. Харин малын гаралтай маслонд холестерин байдаг болхоор зүрх судасны өвчин үүсхэд нэмэрлэдэг. Трансөөхөн хүчлүүд сайн уу гэвэл мэдээж үгүй, гэхдээ малын гаралтай өөх, тосноос бага аюултай гэж хэлж болох байх.

    • зочин
    • 2015-10-08

    стандарт масло - алинд нь хамаардаг юм бэ

    • Зочин
    • 2015-10-08

    Тэгээд яг яаж ялгахын ойлгосонгүй, тодорхой бичилдээ

    • Зочин
    • 2015-10-08

    Одоо ч ойлгохгуй бн . Rama margarin baih nee

arrow icon