гэж Туркмений дасгалжуулагч амь тэмцэн хашхирхыг сонслоо, манай хашир тамирчин дураар нь дургиулсангүй, ѳрсѳлдѳгчийхѳѳ хѳдѳлгѳѳнийг дагуулж уран мэх дараалан хийсээр яллаа, сэтгэл огшив. Огширсон сэтгэл хайрын, уярлын, бахархлын нулимс болон гадагшлав. Энэ бичлэгийг үзсэн бѳхдѳѳ хайртай, их спортод элэгтэй хүн болгон огширцгоосон нь лавтай.Үзлээ, наадах чинь дѳнгѳн данган амьсгаатай байна, яваад ѳгѳѳч
хэмээн гүнзгий амьсгаа авахад нь нүүр рүү нь харлаа.Би үндэсний бѳхѳѳс олон сайхан залуусыг мэднэ. Дэлхийн дэвжээнд гялалзтал барилдаад монголыхоо далбааг ѳргүүлэн сүлдийг нь эгшиглүүлэх залуус тэдний дунд нэг биш. Ороод ирээч гэж тэдэнд хэлдэг л юм, одоо ч бүх юм мѳнгѳ болсон юм шиг байна дѳѳ
гэж хэлдэг ч хүн байдаг л юм. Уг нь ч мѳнгѳндѳѳ биш л дээ,За ах минь, та нар сар, жилээр хѳлсѳѳ урсгаж, заал арчиж эцэст нь юу олж байна. Ѳѳрсдийгѳѳ нэг хардаа! Бид тэхэд тарган мах идээ л айраг уугаа л багахан бэлтгэл хийгээд эв зүйгий нь олчиход л унах унаатай, бүр сайн шунаад явбал тэрнээс ч их юманд хүрчихэж байна. Ядаж л нутгийн зѳвлѳлийн дэмжлэг гэж юм байна
эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад, их спорт хѳѳгѳѳд явах шиг сайхан тавилан хаана байна
а, энийг би охидууддаа дандаа л захидаг юм гээд над руу сонжих маягаар хандсан нүднийх нь харц цог шиг гялалзаж байж билээ. Чимээгүйхэн сонсч суусан надад тэр залууг хайрлах сэтгэл ѳѳрѳѳ аяндаа тѳрсѳн юмдаг.гээд инээв. Дууных нь ѳнгѳнд хордсон, барьцсан, шаралхсан аяс даанч нэг байсангүй. Их спорт гэдэг талаас нь арай л ѳѳр хандаасай гэсэн тѳрд хандсан бодол санаа тээж явдаг нь үгнээс нь мэдрэгдэж байв.
Жюдогийхон бол бас мѳнгѳний боломж ихтэй, Холбоо нь хѳѳцѳлдлѳгѳѳ сайтай
болхоор ажил нь яваад тамирчид нь ч амжилт арвинтай байдаг. Бидэнд бол тийм хангамж байхгүй ээ, бор зүрхээрээ л үзнэ шүү дээ
гэж байв.Тулгамдсан асуудлын нэг гарцаагүй энэ. Бага зэргийн бэртэл, ѳвдѳлтийг тоохгүй явсаар тэр нь даамжирч тэмцээн дээр асуудал үүсэх юм ч гардаг
Сэтгэгдэл бичих