Улаанбаатарын гудамжны хүүхдүүдийн тухай “Зөн совингоороо амьд үлдэхүй” хэмээх фото эссэг гэрэл зурагчин Жакоб Эхрбанн 2003 онд хэвлүүлжээ. Тэрээр тус номондоо:
“-45 градусаас багагүй өвлийн хүйтэн саруудад маш олон хүүхэд газар доорх халаалтын түннэлд амьдардаг. Харин зуны саруудад эдгээр хүүхдүүдэд амьдрал арай амар. Гадаа ч унтаж чадна. Бас шил, лааз түүхэд ч амар байдаг бөгөөд хотын ойролцоо голын усанд орж, тоглож нааддаг.
Яагаад ингэж гудамжинд амьдарч байгаа тухай нь асуухад хариулт нь ихэнхдээ нэг л зүйл рүү хөтөлдөг: “Би хойд аавыгаа тэвчиж чадаагүй”, “Аав намайг зоддог”, “Манай аав ээж хоёр архи уудаг”, “Ээж минь нас барсан. Тэгээд би хамаатнуудындаа амьдрахаар очсон ч бас хэцүү байсан” эсвэл “Би асрамжийн газар амьдрах дургүй” гэх мэтчилэн ихэд төстэй хариултуудыг өгч байлаа. “
хэмээн тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл бичих