Нийтлэл 05 сарын 14, 2015

Хонхны баярын үс засалт- Үс сайхан бол зүс сайхан

Мөнгөн хонхны баяр оюутан цагийн хамгийн чухал мөч. Та хонхны баяраараа үсээ хэрхэн засуулахаа сонгож амжсан уу.  Үс сайхан бол зүс сайхан. Бүсгүй таныг хонхны баяраар төгс харагдуулах хамгийн чухал зүйл үс засалт гэдгийг мартаагүй биз дээ.  Таньд хонхны баярын үс засалтаа өөрөө хийж болох хялбар бөгөөд таныг хамгийн дэгжин, чамин харагдуулах үс засалтуудыг санал болгож байна. 

Холливуудын засалт- Винтаж ороолт

Мэрилиний үеийн Холливуудын засалттай төстэй хэлбэрээр үсээ янзлах хялбархан арга. Танд  үс ороогч, олон ширхэг үсний жижиг хавчаарнууд, үсний лак гурав хэрэгтэй. Энэ засалтын хамгийн чухал нь духны дээгүүрх хэсгийг донжийг нь тааруулж ороох юм. Үсээ нэг тал руугаа далий хуваагаад, далий хуваасан хэсгийнхээ дээд хэсгээс үс авч дотогшоогоо хэлбэрээр орооно.

 

 

Ретро долгио

Их цэвэрхэн, ихэмсэг төрхийг ретро долгио бүрдүүлж өгнө. Өмнөх винтаж ороолтонд үсний далд буюу арын хэсгүүдийг ороох шаардлагагүй байсан бол, жигд долгио оруулахын тулд энэ удаа бүгдийг нь орооно. Бүдүүн шүдтэй самаараа буржгарыг нь султгахдаа самаа хөндлөн, босоо болгох маягаар бага зэрэг хэлбэр оруулаарай.

 

Франц мушгиа
Энгэр, нуруундаа онцгой чимэглэлтэй, уртавтар, эсвэл шулуун даашинзан дээр энэ засалт сайхан зохино. Залуу, өхөөрдөм гэхээсээ илүү туршлагатай, ажил хэрэгч, эрхэмсэг хэв маягт дуртай бол энэ засалтыг сонгоорой. Эхлээд үсээ гурав хувааж байгаад голын хэсгийг нь хэд хэдэн давхарга болгож угийг нь босгоно. Ингэснээрээ үс засалт илүү хэлбэр орж, удаан тогтох болно.

 

Нойтон самналт

Энэ засалтыг хонхны баяраараа туршаад үзээрэй. Ялангуяа шулуун загвартай, чимэглэл багатай  даашинз эсвэл  анхаарал татахуйц чимэглэлтэй даашинзан дээр зохицоно.

 

Грек маягийн мушгиа

Энэ удаад үсний боолтон даруулгаа ашиглана. Сурчихвал бараг 5 минутанд л хийчихэж болох амархан засалт.  Хэрэв энэ засалтыг сонгохоор бол шинээр гоёмсог үсний даруулга худалдаад авахад л болно.

Сэтгэгдэл бичих

arrow icon