Өвөлжингөө даарч, учир нь олдохгүй хаврын эрс тэс цаг агаараас болоод одоо хүртэл ядаргаанаасаа гарч амжаагүй байгаа бол дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Өдөр тутмын энгийн зүйлс боловч сэтгэл, цаг гаргаад хийвэл бие болон санаа сэтгэлд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтийг өгөх болно.
1. Сайн унтаж амар.
2. Нүдээ аниад гүнзгий амьсгаа ав.
3. Биедээ ачаалал өгөөд булчингаа чангал.
4. Ажлынхаа үр шимийг хүртэж, алжаалаа тайлан хоол хийж идээрэй.
5. Өнөөдөр ямар зүйлс тааламжтай сэтгэгдэл төрүүлсэн талаарх жагсаалт үүсгэ; энэ нь аливаа зүйлийг эерэгээр харахад тань туслах болно.
6. Байгалийн баримтат кино үзээд, хосгүй сайхныг нь гайхан бишир.
7. Цэцэрлэгт алхаад эргэн тойронд байгаа зүйлсийг ажиглан сэтгэлийн тайвшрал аваарай.
8. Лаа асаагаад хэсэг суугаарай. Электрон гэрлээс илүү байгалийн дулаан гэрэл сайнаар нөлөөлөх болно.
9. Нүүрэн дээрээ нарны гэрэл тусган хэсэг зогсоорой. Өвлийн турш хангалттай дулаан илч, гэрэл авч чадаагүй бие организм баярлах болно.
10. Ичээнээсээ гараад, ажлаа түр завсарлан гадаа цэвэр агаар амьсгал.
11. Сонгодог хөгжим сонсоорой. Өмнө нь цаг гаргаж нэг их сонсдоггүй байсан бол одоо тэр цаг нь ирсэн. Эсвэл Монголынхоо уртын дууг сонссон ч болно. Тархинд амралт өгнө.
12. Өөрийнхөө дуртай тоглоом, спортод цаг гаргаарай.
Сэтгэгдэл бичих