- Энэтхэгт үндэсний хэл гэх ойлголт байхгүй. Хиндү, Англи хэл албан ёсны хэрэглээнд хэрэглэгдэж байгаа ч 844 аялга, 17 томхон хэлээр ярьдаг олон соёлын өлгий
- Шатар Энэтхэгт зохион бүтээгдсэн
Хятад нэг намын системтэй тул Энэтхэг дэлхий дээрх хамгийн том ардчилсан орон
- Дэлхий дээр хамгийн олон сүмтэй орон. 300,000 сүм нь муслимын орнуудын бүх сүмийн тооны нийлбэрээс ч олон
- Нэг саяас дээш тооны хүн ажилладаг Энэтхэгийн төмөр зам дэлхийн хамгийн олон ажилтантай компани
- Энэтхэгийн технологийн нийслэл Бангалор 2006 оноос хойш оффисын барилгын тоо 7 дахин өссөн
Энэтхэгийн киноны зах зээл АНУ, Канадыг нийлүүлснээс том
- Энэтхэг нэг цагт дэлхийн бүтээгдэхүүний 1/3-ыг үйлдвэрлэн гаргадаг байсан нь 3 хувь болсон. Эргээд 25 хувь болно
- Дэлхийн хамгийн том 10 хотын 3 нь Энэтхэгт байна
Энэтхэг түүхэндээ нэг ч орон руу халдлага хийж байсан түүхгүй
- Алгебра, тригонометр, шампунь зэрэг үгс Энэтхэгээс гаралтай
- 16-р зууны эхээр Их Британийн клоночлолд өртөх хүртлээ Энэтхэг дэлхийн хамгийн баян, хамгийн том соёл иргэншлийн нэг байсан
- Энэтхэгт жилд төрдөг хүүхдийн тоо Австралийн хүн амаас олон
- Энэтхэг дэлхий дээр хамгийн олон шуудантай, бас усанд хөвдөг шуудан ч бий
- Энэтхэгийн Хиндү цаглабар зургаан улиралтай
Мумбайд нэг өдөр агаараар нь амьсгалах нь 100 тамхи татсантай тэнцүү
- 39 эхнэр 94 хүүхэдтэй хамгийн өнөр гэр бүл Энэтхэгт байна
- Энэтхэгт нэг цаг тутамд нэг эмэгтэй бэр, инжтэй холбоотой гэмт хэргээс болж амь үрэгддэг
- Энэтхэгийн орон сууцны 53 хувь нь нойл, угаалгын өрөөгүй
- Энэтхэгийн анхны ерөнхийлөгч 12 жил улсаа удирдахдаа илүү хэрэггүй гэж үзэж цалингийнхаа 25 хувийг л авчээ
- Алдарт Queen хамтлагийн Фредди Меркури энэтхэг удамтай
Сэтгэгдэл бичих