Монгол улсын Засгийн газраас 5 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьжээ.
Уг хуулийн төслийг өргөн барих болсон шалтгаан нь :
- Улсын Их Хуралд 2013 оны 4 дүгээр сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газар буцаан татан авснаар Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулах боломжгүй болсон.
- Одоо үйлчилж байгаа хуульд Цагдаагийн алба хаагчаас албан үүргээ гүйцэтгэх үедээ хэрэгжүүлдэг галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, баримт бичиг шалгах, орон байр бусад газар нэвтрэн орох, үзлэг хийх зэрэг үйл ажиллагаа болон
цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлын талаарх зохицуулалтыг тусгаагүй байна
Цагдаагийн албаны тухай шинэчилсэн найруулгын төслийг хүснэгтээр харуулж байна.
Сэтгэгдэл бичих