Турах, арьсаа цэвэрлэх, үсээ гялалзуулахын тулд танд зөвхөн цагаан будаа байхад л хангалттай.
Будааны шүүс бол дэлхий дээр хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч
гэхэд болно. Гоо сайхнаа сэргээхийн тулд цагаан будааг хэрхэн ашиглах талаар ихэд дэлгэрээд байгаа зөвлөмжүүдийг хүргэе.
НЭГ: Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх
Цагаан будааны шүүс нь В, С, Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг.
Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүс хэрхэн бэлдэх талаар зөвлөе.
- Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.
- Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй шингэн болно гэсэн үг.
- 15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны хэрэггүй.
ХОЁР: Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь
Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах, эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн, гялалзсан өнгөтэй болно.
ГУРАВ: Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ?
- Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ.
- 2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана.
- Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.
Сэтгэгдэл бичих