Нийтлэл 05 сарын 20, 2015

Л.Энх-Ундрал: Монголын хөгжлийг Монгол брэнд 'тодотгоно'

 Монгол хүний ур ухаан, авьяас чадварыг харуулсан  монгол брэндийн бүтээлүүд сүүлийн үед олноор төрөн гарсаар байгаа билээ.  Үүний нэг нь их хотын загварлаг, дэгжин залуучуудад зориулсан URBAN JEANS брэнд. 

Монголд жинсэн өмд үйлдвэрлэж эхэллээ гэсэн яриа саяхан мэт санагдаж байгаа ч өдгөө URBAN JEANS брэндийг мэдэхгүй хүн ховор болжээ. Ингээд бид энэ удаагийнхаа сурвалжлагаа  өдөрт 400-500 жинсэн өмд үйлдвэрлэх хүчин чадал бүхий Солонгос, Японы дэвшилтэт технологиор үйлдвэрлэлээ явуулж буй URBAN JEANS брэндийн үйлдвэр дээрээс бэлтгэсэн юм. Made in Mongolia гэсэн нүдэнд дулаахан шошготой үйлдвэр биднийг угтлаа. 

 

URBAN JEANS брэндийн анхаарлаа хандуулдаг номер нэг зүйл нь материал

  Материал бол URBAN JEANS-ийн номер нэг анхаарлаа хадуулдаг зүйл. Даавуун материалын үйлдвэрлэлээрээ Өмнөд Солонгос, Хятад, Итали Турк улсууд дэлхийд зартай. Дэлхийд  үйлдвэрлэгдэж байгаа нийт материалын 70 орчим хувийг зөвхөн энэ дөрвөн улс үйлдвэрлэдэг. Харин URBAN JEANS  үйлдвэрийн хувьд эдгээр улсуудаас материалаа оруулж  ирдэг бөгөөд энэ талаар үйлдвэрийн дарга Л.Энх-Ундрал “

Манайх  жинсэн хувцас хийдэг зориулалтын деним гэдэг нэртэй материалаа Солонгос Улсаас оруулж ирдэг. Мөн монгол хүний биеийн онцлог, хэлбэр хэмжээнд тааруулан чанартай үйлдвэрлэдэгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл гадаадын орнуудаас оруулж ирсэн жинсэн өмнүүд суудал, хэмжээ урт богино гэхчлэн монгол хүний биеийн онцлогт таардаггүй”

хэмээн онцолж байлаа. 

Нэг жинсэн өмдийг үйлдвэрлэн гаргахад 30-40 дамжлага дамждаг 

  

Мөн нэг жинсэн өмдийг үйлдвэрлэн гаргахад 30-40 дамжлага дамждаг бөгөөд super wash технологийн дагуу бүтэн цагийн турш угаадаг байна. Учир нь жинс  тодорхой хэмжээний агшилтаа авах, нэхэх үед утсыг тасрахаас хамгаалж түрхсэн цардуул, техникийн тосуудыг арилгадаг байна. Түүнчлэн хамгийн гол нь биед эвтэйхэн  зөөлөн болгох гэж угаадаг ажээ.  Мөн гадаадын бүхий л үйлдвэрүүдэд даавуун, хилэн, жинсэн материалаар хийсэн хувцсийг заавал ингэж угаадаг гэнэ. Жинсэн хувцас хэрхэн хийж, ямар ямар дамжлагаар хэрхэн үйлдвэрлэдэг  талаар үйлдвэрийн дарга Л.Энх-Ундралтай ярилцлаа.

 

- Жинсэн өмдийг үйлдвэрлэн гаргахад ямар ямар дамжлагыг дамжин гардаг вэ?

- Нэг жинсэн хувцсыг үйлдвэрлэн гаргахад загвар, эсгүүр, оёдол, уурын индүү, зүлгэлт, цайруулалт, угаалт, утас түүлт гэхчлэн 30-40 дамжлагыг дамждаг байгаа. Одоогоор манай үйлдвэрт 80 гаруй хүн ажиллаж байна. Өдөрт ойролцоогоор 7 загвараар 400-500 ширхэг жинсэн өмд, цамц, яайк үйлдвэрлэн гаргаж байгаа.

 

-Танай жинсний  чанар, давуу тал онцлог юу вэ?

- Жинсэн материалаар хийсэн хувцас эдэлгээ даах чадвар сайтай,  хуучрах тусмаа улам гоё харагддаг зэргээрээ ямар ч материалын хувцыг дагуулахгүй чанартай гэж дэлхий дахинд тооцогддог. Үйлдвэрийн лабарторит судалсан тестийн судалгаанаас харахад жинсэн материалаар хийсэн ажлын хувцас  чийг дамжуулалт 20-33 хувь, үрэлтийн хүчэнд тэсвэрлэх чадвар даавуун материалаас 3,7 дахин сайн, тоос тоосонцорыг нэвтрүүлдэггүй чанар нь даавуун материалаас 43 хувь өндөр байгаа нь нотлогдсон байдаг. Манай жинсний хувьд бол бусад улс орнуудтай чанар, материал, стандарт, технологийн хувьд адилхан үйлдвэрлэгдэж байгаа. Мөн Монгол хүмүүсийн биеийн онцлог, хэлбэр хэмжээнд тохирсон хүссэн загвар хийцээр нь дотооддоо түргэн шуурхай үйлдвэрлэдэгээрээ онцлог давуу талтай байгаа. 

 

- Тэгэхээр URBAN JEANS ямар үнэтэй аль цэгүүдээр худалдаалагдаж байгаа вэ?

- Sunday Plaza, Алтай Центр, Выставка, Бөмбөгөр, Улсын Их Дэлгүүр, Гранд Плаза, Алтан Төгрөг гэсэн 8 цэгүүдээр зарагдаж байгаа. Үнийн хувьд дэлгүүрээс шууд худалдан авсан тохиолдолд 29000-30000 төгрөг. Өөрийнхөө хүссэн загвар хэлбэр хэмжээгээр хийлгэвэл 90000 төгрөгийн үнэтэй.

 

- Танай үйлдвэрийн хувьд долоо хоног бүр шинэ загваруудаа худалдаанд гаргадаг шүү дээ? Энэ долоо хоногийн хувьд ямар загварууд шинээр худалдаанд гарсан бэ?

- Энэ долоо хоногт  хотын залуучууддаа зориулаад jogger ,boy friend , skinny гэсэн нэртэй шинэ загварууд худалдаан гарсан байгаа.Загварлаг дэгжин өөртөө итгэлтэй харагдахыг хүссэн залуус бүр URBAN JEANS-ийг сонгоорой. Мөн зөвхөн манай үйлдвэр гэлтгүй монголдоо үйл ажиллагаа явуулж шинэхэн монгол брэндүүдийг зохион бүтээж байгаа залуустаа урам зориг өгч гадааддаа биш дотооддоо хөрөнгө оруулаасай гэж хэлмээр байна. Мөн цаашид бид олон шинэ загваруудыг худалдаанд гаргаж монголын зах зээл, цаашлаад дэлхийн зах зээлд өрсөлдөнө. Монголчууд бидэнд дэлхийд гайхуулах ур ухаан бий. 

 

 

- URBAN JEANS худалдаж авсан хүмүүсийн хувьд ямар арчилгаа хэрэгтэй вэ?

- Ерөнхийдөө жинсэн материалтай хувцас арчилгаа бага шаарддаг. Бага зэрэг давс уусгасан 40 градусын халуун усанд жинсэн хувцсыг угаавал илүү тохиромжтой байдаг.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon