Нийтлэл 05 сарын 20, 2015

ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙ ДОТООДЫН ЭДИЙН ЗАСАГТ ИНГЭЖ НӨЛӨӨЛНӨ

ОюуТолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүгийн төлөвлөгөөнд хоёр тал санал нэгдэн гарын үсэг зурсан. Тэгвэл уг төлөвлөгөөний “Дотоодын эдийн засагт нөлөөлөх нь” хэсэгт дурдагдсан санхүүгийн тооцоог визуал хэлбэрээр толилуулж байна. Доорх хүснэгтэд далд уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулагдах санхүүгийн төсөв ба зарцуулалтын төлөвлөгөөг харуулж байна. Уг тооцоог хамрах хүрээ, зардал, хуваарь, техникийн тал болон далд уурхайн техник, эдийн засгийн судалгаанд үндэслэн гаргажээ:

 

 

 

Газар доорх бүтээн байгуулалтын хөрөнгө, НӨАТ болон татвар зэрэгт 7 жилд нийт 6,8 тэрбум долларын хөрөнгө шаардлагатай гэж тооцоолсон байна:

 

 

Харин дотоод хөрөнгийн зардал, дотоод үйл ажиллагааны зардал болон Засгийн газарт төлөх шууд төлбөр зэрэгт 7 жилд нийт 9 тэрбум доллар Монголд зарцуулах төлөвтэй:

 

 

Дээрх 6,8 тэрбум долларын хөрөнгө, 9 тэрбум долларын зардлын дүн цаашид өөрчлөгдөх магадлалтай. Мөн 

  • Өмнөговь аймгийн Ханбогд сум, Манлай сум, Баян-Овоо сум, Даланзадгад сумтай олон нийтийн хамтын ажиллагааны гэрээ хийхийг дэмжсэнээр ОюуТолгой ХХК жил бүр Өмнөговийн бүс нутгийн хөгжилд 5 сая долларын хувь нэмэр оруулна.
  • Оюу Толгой ХХК-н бүтээн байгуулалтад Монгол улсын иргэн болон хуулийн этгээд, Монголд үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж, түүхий эд, материал, сэлбэгийг ашиглах, худалдан авах үүрэгтэй.
  • Төсөлд шаардлагатай тээвэрлэлтийн үйлчилгээг ч мөн Монголын талаар гүйцэтгүүлэхийг илүүд үзнэ. Дээрхийн хэрэгжилтэд Аудитын хороо хяналт тавина.
  • Төлөвлөгөөг баталснаас хойш 30 хоногийн дотор Оюу Толгой ХХК болон Түркүоз Хилл ХХК нь Тавантолгойн эрчим хүчний төслөөс эрчим хүч худалдан авахад шаардлагатай зээлийн харилцааны сайжруулсан механизмын талаар ажлын төлөвлөгөө бичиж ирүүлнэ.
  • Монголд зэс хайлуулах үйлдвэрийг байгуулах, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн боломжийн судалгааг ОюуТолгой ХХК 2016 оны 9 сар гэхэд бэлдсэн байх

ёстой гэж заажээ.

Сэтгэгдэл бичих

    • businesman
    • 2015-10-15

    money money

arrow icon