Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хурлын үеэр Хууль зүйн яамны шинэ болоод хуучин сайд нарын хооронд нилээн хурцадмал байдал үүссэн
юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Ц.Дорлигжавд хандаж хүний хошного ухах, хэрэгт гүтгэх зэргээр яаж худлаа ажиллаж болдог вэ гэдгийг харуулсанд, мөн өөртөө гавъяа байгуулсан цагдаа нараа албан тушаалд томилж, тэд нартаа тааруулан цагдаагийн хуулийг өөрчилж байгаа
д хэлэх үг олдохгүй байгаагаа мэдэгдсэн юм.
Тэрээр :
“ Өмнөх цагдаагийн албаны тухай хуульд заасан хуулийн зорилтоос хасаж өөрчилсөн нь цагдаагийн байгууллагын үйлчилгээний гэсэн чиг үүргийг нь тодотгосон байсан хуулийг агуулгаас нь салгаж байна гэж харагдахаар болжээ.
Өөрөөр хэлбэл Цагдаагийн хуулийн шинэ төсөл нь Цагдаагийн байгууллагын иргэнд үйлчлэх шинэчлэлийн зорилтоос ухарч байгаа юм.
Цагдаагийн шинэчлэлээр орон нутагт шилжсэн эрх мэдлийг шинэ хуулийн төслөөр буцаан төвлөрүүлж байгаа.
Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжүүлсэн эрх мэдлийг буцаагаад цагдаагийн газар руу татан авч байгаа бодлогын хувьд хотоос санал авсан эсэх нь эргэлзээтэй байна.
Энэмэтчилэн зүйл заалт болгоноор нь харьцуулаад үзэхээр үзэл баримтлалынхаа хувьд өмнө нь хийсэн алхмуудаас ухарсан шинжтэй зохицуулалтыг оруулж ирсэн
байна.
Мөн Хууль сахиулах үйл ажиллагааны хуулиар байцаагчийн эрхтэй бүх албан тушаалтнуудыг нэг стандарт журамд оруулъя гэсэн зорилго дахиад унаж байна.
Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтынхан, татварын байцаагч гэх мэт олон хүмүүс энэ хуулинд орж ирэх боломжгүй болчихож байгаа юм. Яг өмнөх адилаар цагдаагийн байгууллага дээрхээс бусад байцаагч нар дураараа шалгаж, хянаж, битүүмжилж, хурааж авдаг тэр процесс хэвээрээ үлдэх боломж үүсч байна.” гэв.
Эцэст нь тэрээр хэвлэлээр балбаж байгаад дараа нь хэрэг үүсгэх гэж байсан оролдлогыг өөхшүүлж байсан хүн хуулийн салбарыг самарч байгаад харамсч байгаа
гаа илэрхийллээ.
Сэтгэгдэл бичих