Ямар ч эм уугаад намддаггүй цусны даралт нь байнга ихэсдэг хүмүүс өдөр тутамдаа эрүүл мэнд, амь насны хувьд өндөр эрсдэлтэй явдаг байна. Цусны даралт ихсэх өвчин нь дэлхийн хэмжээгээр дунджаар 1.2 тэрбум хүн өртөөд буй хамгийн хурдацтай өсөж буй асуудал болоод байгаа юм.
Цусны даралт нь биен дэх механик, электрон, гормоны цогц харилцан үйлчлэлээр зохицуулагдаж байдаг. Цусны даралтын гол электрон бүрдэл нь биеийн автомат мэдрэлийн систем болох симпатик мэдрэлийн систем (SNS) юм.Энэ симпатик мэдрэлийн систем нь биеийн цусны даралтад чухал үүрэг гүйцэтгэж байдаг тархи, зүрх, цусны судал, бөөр зэрэгтэй холбогддог.
“Renal Denervation” систем нь цахилгаан үүсгүүр болон радио долгион (RF) бүхий энергийн электродон катетерээс бүрддэг байна. Радио долгион (RF)-оор гуяан дахь артерийн судсаар дамжин бөөрний судас руу хэт авиа дамжуулдаг. Бөөрний артерийн судас руу радио долгион эсвэл хэт авиа дамжуулснаар бөөрний артерийн судасны ханан дахь мэдрэлийн хий судал тасардаг байна. Өөрөөр хэлбэл эмээр засагдахгүй өндөр цусны даралтыг хэт авиа болон радио долгионоор эмчилдэг эмчилгээ юм. Бөөрний артерийн судасны ханан дахь мэдрэлийн эсүүдийг радио долгион пулс юм уу хэт авиан аргаар авч хаядаг байна. Энэ нь симпатик мэдрэлийн судлын бөөгнөрөл багасах, зүрхний шигдээс, бөөрний өвчнүүдийг намдаах, цусны даралт багасах нөхцөлийг бүрдүүлдэг аж. Анх нэвтэрснээсээ хойш ихээхэн үр дүнтэй гэгдэж ирсэн ч, АНУ-д 2014 онд хийгдсэн судалгааны дараа архаг, өндөр даралттай хүмүүст санал болгохыг түдгэлзсэн дүгнэлт гаргаад буй. Монголд одоогийн байдлаар "Улаанбаатар Сонгдо" эмнэлэг “Renal Denervation” заслыг нэвтрүүлээд байна.
Сэтгэгдэл бичих