Нийтлэл 05 сарын 21, 2015

Залуус монголын хамгийн 'борлогддоггүй' иргэд

Монгол улсын хөдөлмөрийн яамнаас сар бүр хөдөлмөр эрхлэлтийн талаар статистик тоо баримтыг танилцуулдаг. 3-р сарын бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоог харахад Монгол улс даяар нийт 33,333 иргэн байв.Тэднийг насны ангилалаар үзвэл Монгол улсын хамгийн "борлогддоггүй" иргэдээр 25-34 насны залуус тодорч байна. Тэдний араас 15-24 насныхан орж байгаа юм.

 

 

Ийнхүү 25-34 насны 12,865 , 15,24 насны 8139 залуус Монгол улсын ажилгүй иргэдийн 63%-ийг бүрдүүлж байна. Тэдний ажил эрхэлдэггүй шалтгааныг дурдвал:

  • Нэгт, энэ насны залуусын ихэнх хувийг оюутнууд эзэлдэг. Тэд оюутан гэх оюуны том хөдөлмөр эрхэлж улсаас сар бүр цалин авдаг. Тэдний шинийг санаачлах, хөдөлмөрлөх, хөдөлмөрийнхөө үр шимийн амтыг мэдрэх бүх хүсэл эрмэлзлийг нь мөнгөөр дарж, унтаа байдалд оруулсан нь үүний гол шалтгаан.
  • Хоёрт, залуу ажиллах хүчийг ажилд авах ажлын байрны тоо хангалтгүй байдаг. Учир нь ихэнх албан газрууд туршлагатай, ялангуяа бакалавраас дээш зэрэгтэй хүнийг ажилд авахыг эрмэлздэг. Тиймээс залууст ажиллах хүсэл байвч "оюутан", "туршлагагүй" гэх статус нь тэднийг хойш чангаадаг. 

Дээрх шалтгаануудаас болж залуус ажлын талбарт хамгийн "борлогддогүй" иргэд болон хувирч байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 4-р сард 48,5 мянга болж өсчээ. Үүний 33,9 мянга нь ажилгүй иргэд байгаа бөгөөд өнгөрсөн сараас 1,6%-иар өссөн гэсэн үг юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon